Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас нэр бүхий УИХ-ын гишүүдийн зээл авсан гэх баримт нь олон нийтэд ил болсон. Гэвч ЖДҮ-д нэр холбогдсон УИХ-ын 15 гишүүн энэ хэргээс ангижрахаар болоод буй.

ЦЕГ, Авлигатай тэмцэх газрын хамтарсан ажлын хэсэг эхний ээлжинд ЖДҮХС-гаас зээл авсан 11 этгээдээс 11 тэрбум 195 сая 611 мянга 321 төгрөгийг битүүмжилж нөхөн төлүүлэх арга хэмжээ авч байгаа юм байна. Цаашид холбогдох хүмүүсийн тоо нэмэгдэхийг үгүйсгэхгүй.

Дээрх мөнгөн дүнгээс одоогоор 5.5 тэрбум төгрөгийг нь ЖДҮХС-д буцааж нөхөн төлүүлсэн байна.

Нийт 216 төслийн 70 гаруй төслийг хэрэгжүүлэгч иргэн, хуулийн этгээдийн үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн тусгаарлан шалгаж, үүнээс гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн 50 гаруй хэргийг хаах санал гаргаж, прокурорын байгууллагад хүргүүлснээс 10 гаруй төслийн материалыг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэг бүртгэлтийн хэрэг хаах прокурорын тогтоол гарсан байгаа юм.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн