2022-08-25 07:00
Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх бодлогын хүрээнд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 52 дугаар сургуулийн урд буюу 53 дугаар цэцэрлэгийн хойд талд хөл бөмбөгийн талбай ашиглалтад орлоо. Мөн тус дүүргийн 4 дүгээр хорооны 34 дүгээр сургуулийн гадна талбайд байгуулж буй, стандартад нийцсэн хөл бөмбөгийн хиймэл зүлгэн талбай удахгүй ашиглалтад орох юм.










