ЭМЯ: Томуугийн вакцинд сайн дураар хамрагдах хүсэлтэй иргэд 20 мянган төгрөг төлнө

2022-10-17 17:051min0
vakcina
Томуугийн эсрэг дархлаажуулалт энэ сарын 15-наас орон даяар эхлээд байна.

Томуугийн эсрэг дархлаажуулалт энэ сарын 15-наас орон даяар эхлээд байна. Энэ жил БНСУ-ын Грийн кросс үйлдвэрийн улирлын томуугийн эсрэг А, В хүрээний хэв шинжийг агуулсан дөрвөн цэнт вакциныг хүлээн авч дархлаажуулалтыг зохион байгуулж буй.

Ингэхдээ томуугийн эсрэг вакцинаар томуугийн өвчлөлд өртөмхий бүлэг буюу 65-аас дээш насны, архаг хууч өвчтэй хүн ам, эрүүл мэндийн ажилтан,1-5 насны хүүхдүүдэд үнэ төлбөргүй хийж байна. Тэгвэл томуугийн вакцинд сайн дураар хамрагдах хүсэлтэй иргэд ХӨСҮТ-ийн амбулаторийн дархлаажуулалтын кабинетаар дамжуулан 20 мянган төгрөг төлж хамрагдах боломжтой гэж ЭМЯ-наас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй