Үндэсний аюулгүй байдлыг үгүй хийж байгаагийн нэг илрэл бол Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын зарим чиг үүргийг харьяа газар, яам агентлаг руу шилжүүлж байгаа нь явдал юм. Тухайлбал: Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал нь үндэсний аюулгүй байдлыг хангах гол чиглэл, арга замыг тодорхойлсон төрийн бодлогын чухал баримт бичиг бөгөөд үүнээс үүдэлтэй аюулгүй байдлын салбар, эрх зүйн орчны өргөн хүрээтэй шинэтгэлийн цар хүрээ, хангах арга замыг өргөтгөж, шинэчилсэн үзэл баримтлал нь хүн төвтэй, цогц, мэдлэгт суурилсан гэсэн суурь зарчмаар өөрчлөгдсөн нь Үндэсний аюулгүй байдлыг хангах, үндэсний эрх ашиг, үнэт зүйлийг хамгаалах, хэвшүүлэх, улс орны хөгжлийг хангах, эв нэгдэл, нийгмийн оюун санааг төлөвшүүлэхэд чиглэгдсэн тодорхой зорилт, арга хэмжээг тусгаснаар тунхаглалын шинжтэй бус төр, нийгэм, иргэдийн харилцан хамтын ажиллагаагаар, харилцан уялдаатай хангах тодорхой стратеги, чиглэлийг заасан нь чухал ач холбогдолтой гэдэг.
Тэгвэл энэ талаар Үндэсний аюулгүй байдлын тухай хууль болон үзэл баримтлалын гурав. Үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэг, хангах арга замын бүрэлдэхүүний “Оршин тогтнохуйн аюулгүй байдал”- хэсгийн 3.4.Хүний аюулгүй байдал, 3.4.1.Эрүүл амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, 3.4.2.Хүнсний аюулгүй байдал, 3.4.3.Амьдрах орчны аюулгүй байдал, 3.4.4.Иргэдийг үндэстэн дамнасан гэмт хэргээс хамгаалах хэсэгт хамаарах зүйл заалтын хэрэгжилтийг хангуулах Үндсэн хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд МХЕГ –нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хуулийг сахиулан, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэх, хүний болон нийгмийн тогтвортой хөгжил, бизнес эрхлэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлэлтийг хангах зорилтын хүрээнд мэргэжлийн хяналтын тогтолцоог шинэчлэн, зохион байгуулалтын бүтцийг өөрчлөн зохион байгуулах, эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг зөвлөн туслах үйлчилгээ, сургалт, тандалт судалгаа, хяналт шинжилгээний арга хэлбэртэй хослуулах, эрсдэлийн судалгаа, баазыг өргөжүүлэх замаар эрсдэлийн удирдлагын тогтолцоог бий болгох, ухаалаг төрийн зарчмыг нэвтрүүлж, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, мэргэжлийн хяналтын байгууллагын дотоод үйл ажиллагааны удирдлага, зохицуулалтыг сайжруулж, хяналтын үндсэн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг оновчтой болгох нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрхэм зорилго байж ирсэн.
Гэтэл ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын давхардсан хяналт шалгалтыг байхгүй болгох, яамдад заримыг шилжүүлнэ гэж төрийн хяаналтын 28 чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг МХЕГ-ын чиг үүргийг өөрчилнө гэж саяхан мэдэгдсэн.
Энэ нь дээр дурдсан Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрхийн зарим заалтын хэрэгжилтийг хангуулах Үндэсний Аюулгүй байдлын тухай хууль болон үзэл баримтлал бусад мөрдөгдөж буй хууль тогтоом журмын хүрээнд хууль хэрэглээг амьгүйдүүлэх өөрт ашигтай байдлаар хангуулах хүрээнд төрийн эрхийг барьж байгаа барьж бйасан олигархи нөхдүүд өөрсдийн харьялал бүхий компани байгууллагын бизнесийн хөгжүүлэх үүднээс энэхүү санаачлагын олон жил ярьж тус газрын нэр хүндэд элдвээр хандаж, түүнийг удирдаж байсан албан хаагч нарыг айлгах сүрдүүлэх ёс бусаар хууль хяналтын байгууллагаар шалгуулах ойр төрлдийн нөхдийн дарамтлах байдлаар хандаж ирсэн байдаг. Энэ нь тодорхой жишээ, кейстэй нотлох баримттай байгааг онцлоя.
Энэ удаад хуулийн хэрэгжилт, хангалтын хүрээнд хариуцлага, ёс зүй болон түүнд тавигдах шаардлага төрийн нүд чихийн тухай товчхон өгүүллээ
үргэлжилнэ. . . .
2 comments
САНАЛ, БОДОЛ, ТУЛГАМДСАН АСУУДЛЫН ТУХАЙД…
МХЕГ нь байх ёстой байгууллага, УИХ хууль баталж түүний хэрэгжилтийг хангуулахад хяналт шалгалт хийх байгууллага мөн . Харин энэ байгууллагыг “Мэргэжлийн” чиглэлийн алба хэлтсийг чанаржуулж ялангуяа, Эрүүл ахуй халдвар судлалын хяналтын албаа Анагаахын урдчилан сэргийлэх шинжлэх ухааныг үндэслэн түлхүү хөгжүүлж АШУИС төгссөн магистр, тэргүүлэх зэргийг хангасан Орчны, Хүнсний, Хүүхэд өсвөр үеийн, Хөдөлмөрийн, Халдвар судлал, Эм, Эмчилгээ, Цацрагийн эрүүл ахуйн хүчирхэг багийг бүрдүүлж, Урдчилсан болон байнгын хяналтыг тогтоож халдварт, халдварын бус өвчнөөс хүн амаа сэргийлэх нь тулгамдсан асуудлын нэг болоод байна. Эрүүл ахуйч технологич гэж хамилон мэргэжлээр төгсчихөөд аль алиныг нь төгс эзэмшээгүй хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд үнэлгээ дүгнэлт өгч чадах чадваргүй нөхөд “Хяналтын хуудас” гэж хэн ч харж үзээд бүртгэж болох зүйлээр хяналт хийхээ больчих, энэ хуудас бол ААН өөрсдөө дотоодын хяналтанд хэрэглэж үгүй дутуугаа, зөрчлөө арилгахад л хэрэглэгдэх ёстой.
Зөв