ordon.jpg

2022-08-26 16:06
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Төрийн ордонд “Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” үндэсний чуулган зохион байгуулна. Чуулганаар эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо, боломж, дэмжлэг, олон улсын туршлага, жендерийн мэдрэмжтэй санхүүгийн салбар, хариуцлагатай бизнесийн байгууллагыг хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэлт, хүний нөөц зэргийн талаар илтгэл сонсож, хэлэлцэх […]

ЗГ.jpg

2022-08-26 15:32
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2022.08.26/ хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 85 дугаар зүйлд “85.1.Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу Цэцийн тогтоолоор хууль, тогтоолын зарим зүйл, хэсэг, заалтыг хүчингүй […]

nandin-erdene.jpg

2022-08-26 15:23
“Сараево-2022” жүдо бөхийн өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаас 16 жүдоч зодоглож байна. Тус тэмцээний хоёр дахь өдөр охидын 48 кг-ын жинд энэ жилийн өсвөр үеийн Азийн тивийн аварга Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ зодоглож, хүрэл медаль хүртлээ. М.Нандин-Эрдэнэ нийт таван барилдаан хийсэн бөгөөд медальтай үлдэх эсэхээ шийдэх хариуцлагатай барилдаанд Италийн Илария Финестроныг вазари үнэлгээгээр ялснаар хүрэл […]

7-2-1280x860.jpg

2022-08-26 14:39
Нийслэл хотын төв хэсэг Их тойруу болон түгжрэлд нөлөө бүхий газруудад байршдаг сургуулиудын хичээллэх цагийн хуваарьт өөрчлөлт оруулах шийдвэрийг 2022 оны эхэнд гаргаж, 2021-2022 оны хичээлийн жилд дагаж мөрдсөн. Энэхүү шийдвэр шинэ хичээлийн жилд хүчин төгөлдөр үйлчлэх магадлалтай байна. Авто замын ачаалал ихтэй бүсэд төрийн өмчийн 23, төрийн бус өмчийн 36 сургуульд нийтдээ 85 мянга […]

30.jpg

2022-08-26 14:36
Энэтхэгийн Ченнай хотод дэлхийн шатрын 44 дүгээр олимпиад долдугаар сарын 26-наас наймдугаар сарын 10-нд болж, Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Батсайханы удирдлага дор эрэгтэйчүүдийн шигшээ багт Д.Батсүрэн, Г.Амартүвшин, Б.Гүндаваа, С.Билгүүн, С.Ган-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн шигшээ багт А.Энхтуул, Б.Баярмаа, Т.Мөнхзул, Б.Мөнгөнзул, Д.Мөнхзул нар онцгой амжилт байгуулсан билээ. Амжилт байгуулсан баг тамирчдыг Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан хүлээн […]

school-bus.jpg

2022-08-26 13:49
2022 он гарснаас хойш Улаанбаатар хотод ерөнхий боловсролын нэг сургууль, бага сургууль цэцэрлэгийн нэг цогцолбор, есөн цэцэрлэгийн барилга ашиглалтад орсон хэдий ч суралцагчдын тоог хангаж гүйцэхгүй хэвээр байна. Энэ хичээлийн жилд төрийн өмчийн 156 сургуульд 364091 хүүхэд суралцана. Энэ нь өмнөх хичээлийн жилээс хүүхдийн тоо 24022-оор нэмэгдсэн гэсэн үг. Ерөнхий боловсролын 41 сургуулийн ачаалал хүчин […]

chuulgan-1024x629.jpg

2022-08-26 12:53
УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжаар ээлжит бус чуулганыг наймдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгажээ. Тодруулбал, наймдугаар сарын 22-26-ны өдрүүдэд хуралдах ёстой байсан ээлжит бус чуулган зорилгоо гүйцээгээгүй учир ийн хугацааг нь сунгажээ. УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Харин хуулийн дагуу Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсныг УИХ-ын дарга Г.Занданашатар өнөөдөр өөрийн биеэр Ерөнхийлөгчид […]

6-1.png

2022-08-26 12:28
ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын Хэвлэлийн албанаас санаачлан Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл (МСНЭ)-тэй хамтран зохион байгуулж буй Монгол, Хятадын сэтгүүлчдийн цахим сурвалжилгын нээлт өнөөдөр боллоо. Хятад улсын өнөөгийн хөгжил, хүмүүсийн аж амьдрал, иргэдээ ядуурлаас гаргасан сайн туршлага зэргийг сурталчлан таниулах зорилготой уг цахим сурвалжлага энэ жил “Ирээдүйн төлөө хамтдаа, Хөдөөг сэргээн хөгжүүлэхэд анхаарал хандуулъя” сэдвийн хүрээнд […]

6-2.jpg

2022-08-26 12:19
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид өнөөдөр Хан-Уул дүүрэгт ажиллалаа. Төлөөлөгч Б.Мягмар, Л.Отгонбаатар, Б.Өнөбат, Б.Одсүрэн нар Хан-Уул дүүргийн хэмжээнд өвөлжилтийн бэлэн болон цэцэрлэг, сургуулийн бэлтгэл ажил хэрхэн хангагдсан талаарх мэдээллийг авч, санал солилцов. Мөн дүүргийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь танилцсан юм. Хан-Уул дүүрэг 225 мянган хүн ам, 37 мянган өрхтэй. Сүүлийн гурван жилийн […]

amar.jpg

2022-08-26 11:46
Дэлхийн шилдэг баритон Э.Амартүвшинд Ардын жүжигчин цол хүртээхээр болжээ. Ардын жүжигчин цол хүртээх ёслолын ажиллагаа 12:00 цагт Төрийн ордонд болно. Тэрээр 2004-2009 онд Соёл Урлагийн Их сургуулийг Монгол Улсын Гавьяат Жүжигчин Ц.Ерөө багшийн удирдлага дор суралцаж төгссөн бөгөөд 2009 оноос Сонгодог урлагийн гараагаа Дуурь Бүжгийн Эрдмийн Театраас эхэлж байжээ. Энэ хугацаанд дэлхийн томоохон сонгодог урлагийн […]