1-7.jpg

2022-08-29 12:22
Пауэрлифтингийн өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 4-нд Туркийн нийслэл Станбул хотод болж байна. Тус тэмцээнд Монгол Улсаас дасгалжуулагч Х.Энхболдын удирдлага дор есөн тамирчин өрсөлдөж буйгаас залуучуудын суултын эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Б.Батхишиг хүрэл медаль хүртлээ. Б.Батхишиг суултын төрөлд 157 кг-ыг амжилттай өргөснөөр Пауэрлифтингийн залуучуудын ангилалд ДАШТ-ээс медаль хүртсэн […]

erdene.png

2022-08-29 11:58
Ардчилсан Намын дарга С.Эрдэнэ зарим гишүүнийг намаасаа хассан талаар болон УИХ дахь АН-ын бүлгийг татан буулгаж буй талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталсан явдал нь хууль бус үйлдэл, төрийн түрэмгийлэл боллоо гэж харж байна. Үндсэн хуулийг хамгаалах тухайд АН тэмцэж ажиллах болно. Уг хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлах үед намынхаа УИХ-ын гишүүдэд үндсэн дүрмийн дагуу […]

tog.png

2022-08-29 10:00
Өнөөдөр МАН-ын бүлэг 10.00 цагаас хуралдах товтой байсан ч МАН-ын Удирдах зөвлөл хуралдахаар бүлгийн хуралдаанаа хойшлуулжээ. Мөн Засгийн газарт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн бариагүйтэй холбогдуулан ийн түр хойшлуулсан байна. Намын Удирдах зөвлөлийн хуралдаанаар Засгийн газрын бүтцэд орох өөрчлөлтийг чухалчлан ярьцгаах бөгөөд 10.00 цагт товлосон ч, 13.00 цаг хүртэл хойшлуулжээ.

elch1.jpg

2022-08-29 09:27
Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү тус улсын Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч В.И.Норовт 2022 оны наймдугаар 25-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Элчин сайд Д.Баярхүү Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгчтэй уулзах үеэрээ хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцож, цаашид бүх […]

УИХ1-1024x682.jpg

2022-08-29 07:00
УЛСЫН ИХ ХУРЛЫН 2022 ОНЫ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫ 08 ДУГААР САРЫН 29, 30-НЫ ӨДРИЙН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТОВ, ДАРААЛАЛ ДАВАА ГАРАГ /2022.08.29/ НЭГ.НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН 10.00 цагт Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан   Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан   ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН 10.30 цагт Монгол Улсын Үндсэн хуулийн […]

Үндсэн-хууль.jpg

2022-08-27 18:40
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Их суудлын хуралдаанаараа 02 тоот тогтоол гаргаж, Монгол Улсын Үндсэн хуулийн 39.1 дэх хэсгийн “... Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалтыг хүчингүй болгосон билээ.

дашдэмбэрэл-1280x836.jpg

2022-08-26 16:22
Зөвлөлийн хурлаар “Шинэ Улаанбаатар баруун терминал” төслийн тухай хэлэлцэв. Энэ төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн газар нутгийг дамнан хэрэгжүүлэх юм. Энэ төсөл нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Ард түмний цэцэрлэгт хүрээлэн” байгуулах төсөл, Баянхошуу дэд төвийг Яармаг дэд төвтэй босоо тэнхлэгээр холбох ногоон өргөн чөлөө бүхий 5.5 км авто […]

123-2-1280x833.jpg

2022-08-26 16:15
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн  хуралдаанаар “Цар тахлын нөлөөнд өртсөн Улаанбаатар хотын ЖДҮҮ эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх  богино хугацааны төлөвлөгөө”-ний талаар хэлэлцлээ. Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөнгийн танилцуулснаар өнөөдөр нийслэлийн хэмжээнд 43236 аж ахуйн нэгж жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ /ЖДҮҮ/-ний салбарт үйл ажиллагаа явуулж буй нь улсын хэмжээнд ЖДҮҮ эрхлэгчдийн 68 […]