“Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны … тоотод “Хулгай орсон байна” гэсэн дуудлага энэ оны 8 дугаар сарын 30-нд 11:33 цагт цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Уг мэдээллийн дагуу жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэг явуулахад иргэн “Т”-ийн гэрээс их хэмжээний ам.доллар, үнэт эдлэл, дунд гарын хаш хөөрөг зэрэг өндөр үнэ бүхий эд зүйл алдагдсан байжээ.
Ийн НЦУГ-ын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид мөрдөн шалгах ажиллагаа шуурхай явуулж 31 настай, эрэгтэй “Ш” гэгчийг олж тогтоон саатуулсан байна. Уг этгээд нь шалгалтаар нийт долоон удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд хулгайлсан эд зүйлсээ нууж, бусдад зарж, борлуулсан байсныг тогтоон хулгайн эд зүйлийг хураан авч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.