Үндэсний үйлдвэрлэгч “Lhamour” брэндийг “British Vogue” сэтгүүл онцолжээ. Тус сэтгүүлийн есдүгээр сарын “CONSCIOUS BEAUTY” буюу “Ухамсартай гоо сайхан” гэдэг дугаарт онцолсон байна.
“Lhamour” брэнд 100 хувь байгалийн гаралтай гоо сайхны органик бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээрээ онцлог юм.
Энэ талаар “Lhamour” брэнд цахим хуудаснаа “British Vogue” сэтгүүл нь энэ 9 сарын “CONSCIOUS BEAUTY” буюу УХАМСАРТАЙ ГОО САЙХАН гэдэг дугаарт биднийг онцолж оруулсанд Лхамурын хамт олон нь маш их баяртай байгаа” гэжээ.