Парисын Эйфелийн цамхаг удахгүй гэрэлгүй болно Францын иргэд, мөн жуулчид тун удахгүй Парисын бэлгэдлийг шөнийн цагаар харж баясах боломжгүй болох нь.
Францын нийслэлийн захиргаа Эйфелийн цамхгийг гэрэлтүүлдэг цагийг танахаар шийдвэрлэснийг The Guardian бичжээ. COVID-19 цар тахлаас болоод хязгаарлалтад ороод байсан, Парисын бэлгэдэл саяхнаас 20 мянга гаруй жуулчин өдөр бүрэн хүлээн авах болсон юм.
Гэвч Европын орнуудыг хамарсан эрчим хүчний хямрал, цахилгаан эрчим хүчний зардл өссөн зэргээс болоод ирэх долоо хоногоос Эйфелийн цамхгийг гэрэлтүүлэх хугацааг бууруулахаар болсон аж. Эйфелийн цамхгийг өдгөө шөнийн 1 цаг хүртэл мянга мянган гэрлээр гэрэлтүүлдэг.
Гэвч 23.45 цагаас гэрлийг бүрмөсөн унтраах гэж байна. Парисын бэлгэдэл түүнчлэн пүрэв гарагт л гэрлээ унтрааж, II Элизабетыг таалал төгссөнд эмгэнэлээ илэрхийлжээ. Эйфелийн цамхгийн гэрэлтүүлгийн хугацааг багасгасан нь Парист эрчим хүчний хэмнэлтийн дохио болно гэж эрх бүхий хүмүүс үзэж байна. Энэ байгууламжийн шөнө, үдшийн гэрэлтүүлэгт жилийн эрчим хүчний хэрэглээний 4%-ийг зарцуулдаг байна.