М-Си-Эс Кока-Кола компанийн “Хуванцрын Хаягдалгүй Дэлхий” хөтөлбөрт НҮБ-ын “Тогтвортой Хөгжлийн Манлайлагч” шагналыг олголоо.
М-Си-Эс Кока-Кола компанийн санаачилга, Ти Эм Эл компанийн хөрөнгө оруулалтаар Монголд анх удаа дэлхийн жишигт нийцсэн Хуванцар сав дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад ороод буй билээ.
Ингэснээр М-Си-Эс Кока-Кола компани дахин боловсруулсан хуванцар сав ашиглах Монголын анхны компани болох зорилт биелэх боломж бүрдээд байна.
“Хуванцрын Хаягдалгүй Дэлхий” хөтөлбөрөөр дамжуулж тус компани НҮБ-ын Хариуцлагатай хэрэглээг дэмжих, Уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах Тогтвортой хөгжлийн зорилт болон Монгол улсын Засгийн Газрын “Алсын хараа-2050” Урт хугацааны хөгжлийн бодлогын Ногоон хөгжлийн зорилтыг биелүүлэхэд ийнхүү хувь нэмрээ оруулж буй аж.
Тус компанийн улс орон даяар хэрэгжүүлж буй “Хуванцрын Хаягдалгүй Дэлхий” санаачилгад нэгдэж, эх дэлхийгээ хайрлан хамгаалахыг уриалж байна.