Та болон таны өсвөр насны хүүхэд өөр өөр ертөнцөд амьдардаг юм шиг санагддаг үе байдаг уу? Ихэнх эцэг эхчүүд өсвөр насны хүүхдийнхээ зан байдлыг ойлгоход хүндрэлтэй байдаг. Таны хүүхэд жирийн өсвөр насны хүүхэд шиг аашилж байна уу эсвэл түүнд таны тусламж хэрэгтэй байна уу?
Өсвөр насныхны ердийн зан байдал
▫️ Тэд “Би”-гээ олж амжаагүй /гадаад төрхөндөө хэт автах/
▫️ Тэдний гадна төрх (биеийн галбир, нүүр царай) өөрчлөгдөхөд эвгүй мэдрэмж төрдөг
▫️ Өөртөө хэт итгэлтэй эсвэл өөрийгөө дутуу үнэлэх хоёрын хооронд солигдож байдаг.
▫️ Хувцаслалт болон үг үйлдэл нь бусдыг даган дуурайж байдаг.
▫️ Эцэг эхээсээ бурууг хайдаг
▫️ Орилж уйлах, хаалга савж гарах зэрэг “хүүхэд” зан гаргадаг
Анхаарал хандуулах зан байдал
Сурлага эрс өөрчлөгдөнө /ихэвчлэн муу талруу/
Согтууруулах ундаа, тамхи хэрэглэж эхлэнэ
Гэрийн даалгавараа хийх болон гэрийн ажилд оролцох нь багасана.
Ямар нэг шалтгаангүйгээр үе, үе өвчин ярьж эхлэнэ /энэ нь ихэвчлэн толгой өвдөх/
Байнгын уур хилэнтэй болох эсвэл багш, эцэг эхийн шаардлагыг хэт эсэргүүцэнэ
Хүчирхийлэл, заналхийллийн шинжүүд илрэнэ
Хулгай хийх, гал тавих эсвэл эвдэн сүйтгэх үйлдлүүд гаргана
Биеийн жин хэвийн байсан ч таргалахаас айна
Уйтгар гунигтай байдал, хоолны дуршил өөрчлөгдөх, үхлийн тухай бодол зэрэг сэтгэл хямралын шинж тэмдгүүд илрэнэ
‼️ Хэрэв эдгээр шинж тэмдгүүд илэрвэл таны хүүхдэд мэргэжлийн тусламж хэрэгтэй болсныг илтгэнэ.
Хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх
Та хүүхдээ урьдчилан сэргийлэх боломжтой зарим аюулаас хамгаалж чадна.
Хүүхэд хэрэглэж болзошгүй архи, тамхи болон мансууруулах эм, тариа, бодисыг гэртээ хадгалахгүй байхыг хичээгээрэй. Мөн өсвөр насны хүүхэдтэйгээ цагийг илүү их өнгөрөөгөөрэй.
Судалгаанаас харахад гэр бүлтэйгээ ойр байдаг хүүхдүүд гэр бүлтэйгээ хөндий байдаг өсвөр насны хүүхдүүдээс хамаагүй бага эрсдэлтэй зан авир гаргадаг байна.
Эх сурвалж: Young Minds сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв