Сангийн сайд Б.Жавхлан тэргүүтэй албаныхан Дарханы замын бүтээн байгуулалттай танилцлаа.
Энэ оны аравдугаар сардаа багтаан 4-р багц замын Сүмбийн уулзвараас Цайдмын хөндий хүртэлх 45 км замыг холбож дуусгах аж.
Ингэхдээ хоёр компани хуваагаад хоёр талаас нь уулзуулж дуусгана гэв. Хоёрдугаар багц дээр ажиллаж байсан компани ажлаа гүйцэтгэж чадаагүй учраас “Ард Капитал” компаниар сольжээ.
Тодруулбал, 2018 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр таван багц зам хийлгэхээр тохирсон ба тендер шалгаруулахад 2,4-р багцад Хятад компани шалгарсан ч ажлаа гүйцэтгэж чадахгүй байсан тул 2020 оны 12-р сард гэрээг цуцалж дахин тендер зарлажээ.
АХБ-ны журмаар долоон сар гаруйн хугацаанд шалгаруулалт явж дараагийн компанийг шалгаруулсан ба хоёрдугаар багцад монгол компани болох “Ард капитал” шалгарч, өдгөө 5-р багцыг хариуцан амжилттай дуусгасан Хятад компани 4-р багцыг гүйцэтгэхээр шалгарч, нэг жилийн өмнө буюу 2021 оны 9-р сард бүтээн байгуулалтыг эхлүүлжээ.