Молдавын Байгаль орчны сайд Юлиана Кантаражиу өвлийн цагт иргэдэд түлээ худалдан авах боломж олгосон сайтын дуулианаас болоод огцрох өргөдлөө өгчээ.
“Өнөөдөр би Байгаль орчны сайдаас огцрох өргөдлөө өглөө” хэмээн тэрбээр Facebook-тээ энэ сарын 8-нд бичжээ.
Тэрбээр ийм шийдвэр гаргасан нь Засгийн газрын хуралдаантай холбоотой. Молдавын Засгийн газрын лхагва гарагийн хуралдааны үеэр тус улсын Ерөнхий сайд Наталья Гаврилица түүнийг 9 сарын 1-нээс өмнө иргэдэд түлээ түлш хаанаас авч болох тухай бүрэн мэдээлэл бүхий сайт байгуулах үүргээ биелүүлээгүй гэж шүүмжилжээ.
Хуралдааны дараа Кантаражиу сэтгүүлчидтэй уулзахдаа, Ерөнхий сайдын даалгаврыг биелүүлээгүйгээ аймшигтай явдал биш хэмээжээ. “9 сарын 1-нээс өмнө сайт нээх даалгавар өгсөн. Тэрийг нь хийгээгүй. Тэгээд юу гэж?” – хэмээн улстөрч бүсгүй инээмсэглэн хариулжээ. Энэ мэдэгдэл нь иргэдийг бухимдуулж, түүнийг нэн даруй огцрохыг шаардсан байна.
Эх сурвалж: korrespondent.net