нийтийн-тээвэр.jpg

2023-04-01 15:10
Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, автобус хоорондын хүлээгдлийн хугацааг багасгах зорилгоор иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу алслагдсан суурьшлын цэгүүдээс богино эргэлтийн үйлчилгээг энэ сарын нэгний өдрөөс буюу өнөөдрөөс 2 чиглэлд эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Үүнд: Ч:29 “Сэлбэ амралт – МУБИС – Вокзал” Ч:44 “Нарангийн гол – ТЭЦ 3 – Дүнжингарав худалдааны төв” гэсэн үндсэн чиглэлийг Ч:29А […]

эрдэнэс-таван-толгой.jpeg

2023-04-01 11:24
“Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсний ээлжит цахим арилжаагаа энэ оны гуравдугаар сарын 31-ний өдөр буюу өчигдөр амжилттай зохион байгуулж 15 багц 96,000 тонн эрчим хүчний нүүрсийг биржээр худалдаалжээ. Цахим арилжаанд нийт 2 аж ахуйн нэгж оролцож нэг тонн эрчим хүчний нүүрсийг 68.30 ам.доллароос дуудаж 70.30 ам.доллароор арилжсан байна. 

ц-2.jpg

2023-04-01 11:01
Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтын Цагаан хад суурьшлын бүсэд төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэг нээгдлээ. Ингэснээр тус бүсэд ажиллаж, амьдарч байгаа 23 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг хамгийн ойр цэгээс хурдан, шуурхай авах боломж бүрджээ. Одоогийн байдлаар Төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгийг Улаанбаатар хотын хэмжээнд 14 цэг, БНСУ-ын Сөүл хотын дипломат төлөөлөгчийн газар, хөдөлмөр халамжийн үйлчилгээний […]

guraw.jpg

2023-04-01 10:38
FIBA 3X3 сагсан бөмбөгийн “Ази тив”-ийн аварга шалгаруулах тэмцээн Сингапур улсад гуравдугаар сарын 29-с дөрөвдүгээр сарын 02-ны өдөр хүртэл зохион байгуулагдаж байгаа. Тэгвэл Ази, далайн орнууд оролцдог энэхүү тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож байгаа эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд өнөөдөр буюу 2023.04.01-ны 14:25 /эрэгтэй/, 15:40 /эмэгтэй/, 19:55 /эрэгтэй/, 20:45 /эмэгтэй/ цагуудаас хэсгийн шатны тоглолтуудаа хийнэ. Монгол […]

ce3108_f9d44cb2-4b6f-42da-b052-d4818fa31996_x974-1280x854.jpg

2023-03-31 12:41
Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах оюутны тоог 1500 болгож нэмэгдүүлсэнтэй холбогдуулан нэмэлт бүртгэлийг 4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл явуулахаар тогтлоо. Батлан хамгаалах яамнаас “Цэргийн албаны тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэг, Засгийн газрын 2017 оны 32 дугаар тогтоолоор батлагдсан “Оюутан-цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтын журам”-ыг тус тус үндэслэн 2014 […]

санал-солилцлоо-1280x855.jpeg

2023-03-30 13:26
УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар өчигдөр буюу энэ сарын 29-ны өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны удирдлага, албан хаагчидтай уулзлаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам салбарын хэмжээнд 160 үйлчилгээнээс 110 үйлчилгээг цахимжуулж , E-Mongolia цахим системд 18 үйлчилгээг холбосон байна. Уулзалтын үеэр ehalamj, ejob, ezuvshuurul, etuslamj зэрэг салбарын гол системүүдтэй танилцсан. Тэдгээрээс хөдөлмөр эрхлэлтийн […]

тог-тасрах.jpg

2023-03-30 13:22
Цахилгаан эрчим хүчний шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарийг УБЦТС ТӨХК-аас гаргажээ. Тодруулбал, гуравдугаар сарын 30-н буюу өнөөдөр Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх, Налайх дүүргийн тодорхой объектуудад мөн Төв аймгийн зарим суманд 09:00 цагаас эхлэн засвар хийх юм байна. Засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулахыг санууллаа. Өнөөдөр цахилгааны хангамж хязгаарлагдах газрууд:

30-1.jpg

2023-03-30 13:11
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний  байдлын талаарх 22 дахь илтгэлийг Хүний эрхийн Үндэсний комиссын дарга Ж.Хунан болон тус комиссын гишүүд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өчигдөр буюу энэ сарын 29-ны өдөр өргөн мэдүүллээ. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг […]

хяналт-шалтгалт-1280x995.jpg

2023-03-30 13:03
Нийслэлийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож байгаа ачааны автомашинуудад хяналт шалгалт хийж эхэллээ. Тодруулбал, Тээврийн цагдаагийн алба, Нийтийн тээврийн газар, Нийслэлийн авто замын хөгжлийн газар, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ хамтран гуравдугаар сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 27-ны өдрийг хүртэл ачааны машинуудад шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдалд хуулийн дагуу арга хэмжээ тооцох, зөрчлийг арилгуулах юм байна. Ачаа, […]

увс-аймаг.jpg

2023-03-30 12:55
Увс аймгийн Бөхмөрөн суманд өнөөдөр өглөө 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.  Тодруулбал, энэ сарын 30-ны өдөр буюу өнөөдөр Улаанбаатарын цагаар 06:57 цагт Увс аймгийн Бөхмөрөн сумын төвөөс зүүн хойд зүгт дөрвөн километрийн зайд газар хөдөлсөн байна. Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг): 49.70 90.33 Зөвлөмж Хүчтэй чичиргээ ихэнхдээ нэг минут орчим үргэлжилдэг тул бат бөх […]