Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр буюу 2023 оны тавдугаар сарын 17-нд болж хэд хэдэн шийдвэрүүдийг гаргалаа. Зарим шийдвэрүүдээс дурдвал:
-
-
- Улаанбаатар хотноо 2023 оны тавдугаар сарын 25-27-нд зохион байгуулах Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Казахстаны Засгийн газр хоорондын комиссын IX хуралдаанд Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг баталлаа.
- Засгийн газрын журмын дагуу Монакогийн Вант Улсын Монте Карло хотод зохиогдсон “Монте Карло 45” дэлхийн циркчдийн их наадамд оролцож гуравдугаар байр эзэлсэн циркийн жүжигчин Тулгын Учрал, Ариунбуянгийн Амартүвшин, Ганбатын Анхбат, Нэмэхбаатарын Баянбилэг, Баттөрийн Дөлгөөн, Нэргүйн Эрдэнэ, Баатархүүгийн Мөнхсайхан, Өлзийгийн Сэлэнгэ нарт нийт 34 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэлээ.
- “Монгол зочлох жил”-ийн хүрээнд “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2023 оны наймдугаар сард болно. Тус фестивалийг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг баталлаа.
- Худалдааг хөнгөвчлөх, уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх хүрээнд “Гадаад худалдааны цахим нэг цонх” мэдээллийн системийг бий болгох, гадаад худалдаанд холбогдох төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэх чиглэлээр арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо.
- Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд хийгдэж буй төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаар Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар танилцууллаа. Энэ асуудлаар Засгийн газрын хуралдаан бүрт танилцуулга хийж, арга хэмжээ авч буй юм.
- Н.Мандуулыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо.
- “Эрчим хүчний цогцолбор шивээ энержи төслийн нэгж болон Газрын ховор элементийн судалгааны төслийн нэгжийг татан буулгалаа.
-