Нийслэлийн Замын сангийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн 9, 10 дугаар хороонд хэрэгжиж буй “Дэнжийн 1000-ын Цагаан байрны уулзвараас “Хүчит шонхор” захын уулзвар хүртэлх туслах замын өргөтгөлийн ажил”-ыг “Экспресс зам” ХХК нь 2022 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 30-ны хооронд гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллаж байна.

Авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын пк09+00–пк16+71 буюу дөрвөлжин хоолойноос “Хүчит шонхор” захын уулзвар хүртэлх хэсэгт авто замын суурь болон хучилтын ажил 2023 оны тавдугаар сарын 17-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаанд хийгдэх тул тус хэсгийн авто замын хөдөлгөөнийг түр хааж засвар шинэчлэлтийн ажил хийнэ.

 

 

 

 

 

Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

By Enkhjin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн