20260104-120035-file.jpeg

2026-01-04 12:00
Чингэлтэй дүүргийн 23 дугаар хороонд газрын хөрснөөс нэвчин гарсан булгийн усны халил үүсч, айл өрхийн хашаанд ус орж мөстөн, зорчиход хүндрэл үүссэн тул Онцгой байдлын алба шуудуу гаргах, мөс цэвэрлэх зэрэг арга хэмжээ авч байна.

20260103-190253-file.jpeg

2026-01-03 19:02
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал нар Чингэлтэй дүүрэгт сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг өрхийн түвшинд нэвтрүүлэх сайн туршлагатай танилцаж, холбогдох журам, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

20260103-160253-file.jpeg

2026-01-03 16:02
ГССҮТ-ийн Нурууны мэс заслын тасгийн эмч нар БНСУ-ын профессор Им Сү Бинтэй хамтран микроскоп ашиглаж гэмтлийн дараах нурууны мэс заслыг амжилттай гүйцэтгэлээ. Тус эмнэлэг олон улсын тоног төхөөрөмжийг нэвтрүүлэн чадавхиа бэхжүүлж байна.

20260102-200110-file.jpeg

2026-01-02 20:01
"Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025" арга хэмжээ нь хүүхэд, залуусын эрүүл амьдралын хэв маягийг дэмжиж, гэр бүлээрээ чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг нэмэгдүүлж байна.