16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Багабандийн гэр бүл холбогдолгүй гэв

2026-01-19 13:001min
20260119-130044-file.jpeg
Багабандийн Баярмаагийн гэр бүл 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт хамааралгүй гэдгээ мэдэгдэж, худал мэдээлэл тараахыг зогсоохыг уриаллаа.

Багабандийн Баярмаагийн гэр бүлээс 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан мэдэгдэл гаргалаа.

Мэдэгдэлд, уг хэрэгт холбогдсон Д гэх хүнийг Б.Баярмаагийн хүү гэж гүтгэж, олон нийтийн сүлжээнд худал мэдээлэл тарааж байгаад гүнээ харамсаж байгаагаа илэрхийлжээ.

Гэр бүл нь уг хэрэгт ямар ч холбоогүй болохыг албан ёсоор мэдэгдэж, хохирогчдын ар гэрийг хүндэтгэж байгаа ч худал мэдээлэл тархаж байгааг зогсоох үүднээс мэдэгдэл гаргаж буйгаа дурдсан байна.

Түүнчлэн, олон нийтийн сүлжээнд худал мэдээлэл тараасан үйлдлийг хууль хяналтын байгууллагад мэдээлж, таслан зогсоох арга хэмжээ авах болно гэдгийг онцолсон байна.