95751856040340_5647153622526-696x392.jpg
2024-01-15 16:14
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн долоон дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын  85 удаагийн дуудлага бүртгэгджээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 22 хүний амь насыг авран хамгаалсан байна. Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас  долоон хүн нас барж, хоёр хүн гэмтэж бэртжээ. Нийт дуудлагын 48 нь гал […]

bxyrog_418895656_678683361125353_3922747598712280195_n_x974-1280x720.jpg
2024-01-15 14:04
БНСУ-д мөсөнд авиралтын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 12-14-нд боллоо. Тэмцээнд 16 орны 88 тамирчин өрсөлдсөн юм. Манай улсаас Н.Хэрлэн, О.Сайханжаргал, Ч.Мандахбаяр, Н.Сэлэнгэ, Б.Баярмаа, Д.Отгонхүү нар оролцож, Н.Хэрлэн алтан медаль хүртлээ. Тэрбээр дэлхийн цомын хоёр дахь медалиа гардаж авлаа. Монголын мөсөнд авирагчид дэлхийн цомын тэмцээнд 2012 оноос анхлан оролцож, Н.Хэрлэн, Ч.Мандахбаяр нар хүрэл […]

cp8nnz_419413218_767553055405847_4359150998662494229_n_x974-1280x1942.jpg
2024-01-15 14:03
Залуучуудын IV өвлийн олимпын наадам БНСУ-ын Канвон хотноо энэ сарын 19-нд нээлтээ хийнэ. Тус олимпын Тамирчдын тосгон албан ёсоор нээгдэж, эхний ээлжийн тамирчдаа хүлээн авчээ. Ази тивд анх удаа зохиогдож буй гэдгээрээ онцлог энэ удаагийн залуучуудын олимп нь “Пёнчан 2018” өвлийн олимп болсон заал танхим, материаллаг баазыг дахин ашиглаж байгаа юм. Мөн Канвон хотын Вонжү […]

irhfl1_65a4b62e80ae7649f2a46330_x974-1280x718.jpg
2024-01-15 14:02
Нийслэлийн нийтийн тээврийн автобуснууд энэ сарын 20-ноос шинэ чиглэлүүдэд явахаар болжээ. Энэ талаар Нийтийн Тээврийн Газраас тодруулахад “Нийтийн тээврийн автобусны шинэ чиглэлийн төлөвлөлтүүд батлагдсан, 2024 оны нэгдүгээр сарын 20-ноос хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл нийтийн тээврийн автобуснууд шинэ маршрутаар явж эхэлнэ. Хуучин маршрутаар явахгүй гэсэн үг. Зургаан урт чиглэлийг холбосон найман тойргоор нийтийн тээврийн 74 шинэ чиглэлд 1,075 автобус үйлчилгээнд явахад бэлэн […]

6098f34d833f5.jpeg
2024-01-15 14:00
Боловсрол, Шинжлэх Ухааны Яам (БШУЯ)-наас сурагчдын өөрийгөө үнэлэх soril.eec.mn шинэ систем нэвтрүүлснээ өнөөдөр танилцууллаа. Уг системд регистрийн дугаараар нэвтэрч эцэг эх, сурагчид өөрсдийн мэдлэгийг үнэлэх боломжтойн зэрэгцээ хоцрогдол нөхөх хичээлийг холбож өгсөн гэдгээрээ давуу талтай аж. Одоогийн байдлаар Математик, Монгол хэлний хичээлээр өөрийгөө сорих боломжтой бөгөөд ирэх дөрөвдүгээр сарын 1-нд гэхэд бүх хичээлийг багтаахаар төлөвлөжээ. Хэрэв дээрх цахим […]

Screenshot-2024-01-11-123732.png
2024-01-11 12:38
УИХ-ын намрын нэгдсэн чуулганы ээлжит хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр тус хуулийг хэлэлцэх эсэх асуудлаар АН-ын бүлэг гурав хоногийн завсарлага авсан юм. Мөн тус хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд үг хэллээ. Тэрбээр “Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг өнөөдөр шийдвэрлэхгүй бол гадаадын хөрөнгө оруулагч нарт маш буруу […]

Screenshot-2024-01-11-123543.png
2024-01-11 12:36
УИХ-ын намрын нэгдсэн чуулганы ээлжит хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр тус хуулийг хэлэлцэх эсэх асуудлаар АН-ын бүлэг гурав хоногийн завсарлага авсан юм. Мөн тус хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн үг хэллээ. Тэрбээр “Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжихгүй байна гэж үгийг минь битгий гуйвуулаарай. Монгол хүн газар нутагтаа […]

Screenshot-2024-01-11-123430.png
2024-01-11 12:35
УИХ-ын намрын нэгдсэн чуулганы ээлжит хуралдаан Төрийн ордонд болж байна. Өнөөдрийн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Хөрөнгө оруулалтын тухай хуулийг дагасан нэлээд улс төржилт байна. Монгол улсын хөгжлийн хамгийн гол хөдөлгүүр бол хөрөнгө оруулалт. Иргэд биднийг өөрчлөгдөж, шинээр […]

D1l7AGOUs5HsfkKSRTpu.png
2024-01-11 12:33
“Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл”-ийн талаар Монголын Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-аас Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр байр сууриа илэрхийллээ. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар тус хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байгаа билээ.  Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын ерөнхийлөгч Д.Энхтүвшин “Гадаадын хөрөнгө оруулалтын шинэчилсэн найруулгын хуулийн төслийн талаар МҮХАҮТ-ыг төлөөлж байр сууриа илэрхийлье. Монголын бизнес эрхлэгчдийн томоохон төлөөлөх байгууллагын хувьд санал хүсэлтээ […]

cdoje2_418587896_7142958902414491_7256944084175753733_n_x974-1280x721.jpg
2024-01-11 12:31
БНХАУ-ын “Yutong Bus” компанийн үйлдвэрээс гарсан хоёр дахь ээлжийн 50 автобус өчигдөр Эрээн хотод иржээ. Одоо ажлын хэсгийнхэн гаалийн агуулахад байгаа автобуснуудын стандартыг хянаж, хүлээн аваад Улаанбаатар хот руу авч ирэх юм байна. Эхний ээлжид 35 автобус Улаанбаатарт ирээд байгаа юм. Хоёр хоногийн хоногийн дараа гурав дахь ээлжийн 50 автобус үйлдвэрээсээ гарах бөгөөд хоёрдугаар сарын 4-н […]