d3d344e491f5e7f343a4021299355d18af6176cd.jpg
2024-01-19 14:45
ЖАЙКА олон улсын байгууллагын тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төслийн хоёрдугаар шатны хүрээнд туршлага хуваалцах семинар өнөөдөр боллоо. Төслийн нэгдүгээр шат 2015-2019 онд хэрэгжсэн бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх дэмжлэг, боловсролын үйлчилгээний загварыг бий болгох туршилтын үйл ажиллагааг зохион байгуулсан аж. Юуны түрүүнд тэгш хамруулах сургуулийн өмнөх боловсролын […]

news_74075_1-1280x850.jpg
2024-01-19 14:43
Нийтийн тээврийн автобуснууд нэгдүгээр сарын 20-ноос буюу маргаашаас шинэ маршрутаар явахаар болсонтой холбогдуулан маршрут шинэчлэлийн талаар холбогдох албаны хүмүүс мэдээлэл өгч байна. Нийслэлийн Нийтийн Тээврийн Газрын дарга Д.Отгонжаргал “Иргэдэд автобусны үйлчилгээг богино хугацаанд хүргэхээр төлөвлөж байгаа юм. Автобусны 224 буудал дээр шинэчлэгдсэн маршрутыг байршуулж байна. Маргаашаас үйлчилгээнд явах 1,074 автобусны дотор талд ойлгомжтой байдлаар цахим хэлбэрээр […]

budget.jpg
2024-01-19 14:40
Мөнгөний нийлүүлэлт 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр 37.6 их наяд төгрөг болж, өмнөх оноос 7.9 их наяд төгрөгөөр буюу 26.8 хувь өссөн гэдгийг Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос мэдээлэв. Уг өсөлтөд төгрөгийн харилцах 40.5 хувь, төгрөгийн хадгаламж 4.5 их наяд төгрөг буюу 36 хувь өссөн нь нөлөөлжээ. Төгрөгийн хадгаламжийн 17.1 их наяд төгрөг буюу 83.8 хувь нь иргэдийнх, 16.2 хувь […]

-1.jpeg
2024-01-19 14:38
2023 оны IV улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгөөр долоон төрлийн татвараа төлөх хүсэлтийг ebarimt системээр авч эхэлснийг Татварын байгууллагаас мэдэгдлээ. Энэ сарын 23-ныг хүртэл хүсэлтээ илгээх боломжтой байна. Өөрөөр хэлбэл НӨАТ-ын буцаан олголтын мөнгөөрөө дараах татваруудыг төлж болох нь. Автотээврийн хэрэгслийн албан татвар Галт зэвсгийн албан татвар Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар Газрын төлбөр /газар эзэмшигч/ […]

yi6sRNVIKvCMSnIpvd22-small.jpg
2024-01-19 14:36
Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос өгсөн мэдээллээр 2023 онд 2.7 сая иргэн нийгмийн халамж, үйлчилгээнд хамрагджээ. Энэ нь өмнөх жилээсээ 27.7 мянган хүнээр нэмэгдсэн үзүүлэлт аж. Нийгмийн халамж, үйлчилгээнд хамрагддаг иргэдийн 48.7 хувь нь хүүхдийн мөнгөн тэтгэмж, 11.5 хувь нь нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээний 10 хувь нь эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж авдаг […]

ytssw0_420085876_395464479655992_778863963025940039_n_x974-1280x853.jpg
2024-01-19 14:13
Монголын Спортын Корпорацаас гурав дахь жилдээ зохион байгуулж буй Холбоодын Нэгдсэн Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн (УАШТ) өнөөдөр Улаанбаатар хотод нээлтээ хийлээ. Тус тэмцээн 10 өдрийн турш таван спортын ордонд 20 төрлөөр зохион байгуулагдана. Энэ удаагийн УАШТ-д нийт 22 холбоо оролцох хүсэлтээ илгээснээс 15 нь оролцож, тавыг нь үзүүлэх спортоор оролцуулж байгаа аж. Тодруулбал Тусгай олимпын хороо, корнхол, […]

0D1942E4-7527-79D4-DD90-FCB53618DA50.jpg
2024-01-19 14:12
Нийслэл Улаанбаатар хотод нэгдүгээр сарын 19-ний 05:00 цагийн орчмоос цас орж эхэлсэн. Нийтийн эзэмшлийн авто зам, гудамж, талбайн цас цэвэрлэгээний ажилд Хот тохижилтын газар болон дүүргүүдийн ТҮК, гэрээт аж ахуй нэгж, байгууллагуудаас нийт 671 ажилтан, албан хаагч, тусгай зориулалтын 53 машин техниктэй ажиллаж байна. Мөн авто зам, талбайд халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж 41 тонн […]

yzncpx_Screen_Shot_2024-01-19_at_13_38.31_x974-1280x657.jpg
2024-01-19 14:11
Нийтийн тээврийн шинэ маршрут шинэчлэлийн талаар холбогдох албаны хүмүүс өнөөдөр мэдээлэл өглөө. Энэ үеэр онлайнаар автобусны чиглэл харж болох imap.mn сайтыг танилцуулав. Тус сайтыг Nomad Geographic ХХК хийсэн бөгөөд гар утасны аппликэйшн нь удахгүй хэрэглээнд нэвтрэх юм байна. ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭЛЛЭЭ ОНЛАЙНААР ХЭРХЭН ХАРАХ ВЭ? imap.mn сайт руу орж “чиглэл” болон “нийтийн тээвэр” гэсэн хэсгүүдээс өөрийн зорчих автобусны буудал болон очих […]

84932419_555348901744623_4034607426488500224_n_l.jpg
2024-01-18 12:45
АН-аас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, хулгайн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Эрх баригч нам хулгайг хэзээ ч битгий мартаарай, бид байнга сануулах болно гэв. Энэ талаар Ардчилсан Намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж “Монгол оронд сүүлийн найман жилийн хугацаанд хулгай, авлигалаа ярьсаар дээшээ хөгжих биш, хойшоо ухарсан жилийг үдэж, ээлжит сонгуулийн жил эхэлж байна. Ээлжит сонгуулийн жил […]

ganbat-580x365.jpg
2024-01-18 12:31
“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг өчигдөр УИХ батлав. Ингэснээр 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд мэндэлсэн болон харьяат болсон Монгол Улсын иргэн бүрд “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн 1,072 ширхэг энгийн хувьцааг эзэмшүүлэхээр болж байна. Харин хувьцааны ногдол ашиг тараах эсэх шийдвэрийг УИХ гаргахгүй, тухайн компанийн […]