Нийгмийн халамж, үйлчилгээнд хамрагддаг иргэний тоо бараг 28 мянгаар нэмэгдэж, 2.7 сая болов

2024-01-19 14:361min0
yi6sRNVIKvCMSnIpvd22-small

Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос өгсөн мэдээллээр 2023 онд 2.7 сая иргэн нийгмийн халамж, үйлчилгээнд хамрагджээ.

Энэ нь өмнөх жилээсээ 27.7 мянган хүнээр нэмэгдсэн үзүүлэлт аж.

Нийгмийн халамж, үйлчилгээнд хамрагддаг иргэдийн

  • 48.7 хувь нь хүүхдийн мөнгөн тэтгэмж,
  • 11.5 хувь нь нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээний
  • 10 хувь нь эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж авдаг байна.

Эдгээр нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлтөд 2023 онд нийт 2.1 их наяд төгрөг зарцуулжээ.

зураг

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй