Батхишиг Б.2024-02-09 13:08
9wrxs3_photo_2024-02-08_15-55-15_x974-1280x719.jpg
2min0
Азийн Хөгжлийн Банк(АХБ), Ядуурлыг бууруулах Японы сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Цар тахлын эсрэг шуурхай арга хэмжээ авах эрүүл мэндийн тогтолцооны чадавхыг бэхжүүлэх” МОН-9218 төслийн хүрээнд Монгол Улсад явуулын үзлэг, оношилгоо, шинжилгээ хийх иж бүрэн тоноглогдсон дөрвөн автомашин хүлээлгэн өгөх арга хэмжээ өчигдөр Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн гадна талбайд боллоо. Нүүдлийн эмнэлгийн зориулалтаар бүрэн тоноглосон машинуудыг […]

Батхишиг Б.2024-02-09 13:08
aa4f7e6371d9f543.jpg
1min0
Төрийн ордонд өнөөдөр сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. Энэ үеэр жүжигчин, найруулагч Д.Баттөмөр Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ. Тэрбээр 1981 онд төрсөн. Сүүлд түүний найруулагчаар нь ажилласан “Трио” уран сайхны кино олон нийтэд хүрсэн бөгөөд даун синдромтой иргэний дүрийг онцлон гаргасан. Тэрбээр мөн тус кинонд бүтээсэн дүрээрээ АНУ-ын […]

Батхишиг Б.2024-02-09 13:07
175571957_129344149178090_7470035297651805959_n.jpg
1min0
Он гарсаар цасанд суусан 58 дуудлагаар төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 484 иргэний аюулгүй байдлыг хангаж, 108 тээврийн хэрэгслийг цаснаас татан гаргаад байна. Иймд хол, ойрын замд зорчихдоо шатахууны нөөцтэй, дулаан хувцастай байх, хоол хүнсний нөөцтэй, автомашинд зайлшгүй байх анхны тусламжийн багц, чирэгч, татлага, хүрз бусад шаардлагатай зүйлсийг авч явж […]

Батхишиг Б.2024-02-09 13:06
u3z1wo_426126699_767322075289902_2533973099840439901_n_x974-1280x854.jpg
1min0
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрын төрийн айлчлал өндөрлөлөө. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны уулзалт хийж, үр дүнгийн талаар мэдээлэл өгөв. ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрт Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар бараалхлаа. Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны […]

Батхишиг Б.2024-02-09 13:05
0c16f18376fe025bfcb1b8b924390b4b.jpg
1min0
Сар шинийн 1, 2-н буюу хоёрдугаар сарын 10, 11-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч эрс сулрах боловч 12-нд нутгийн баруун хойд хэсгээр, 13-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа. Хоёрдугаар сарын 10-14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв Хоёрдугаар сарын 10-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, […]

Батхишиг Б.2024-02-09 13:04
63bb910c18164615ff1e66e2-1280x850.jpg
1min0
Нийслэлийн онцгой комисс/НОК/ Пүрэв гарагт хуралдаж, мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэн үерийн эрсдэлтэй байршлуудад гамшгийн шар түвшин тогтоожээ. Өнгөрсөн онд сүүлийн 30 жилийн дунджаас их хэмжээний хур тунадас орсон. Мөн огцом хүйтэрч, эсвэл дулаарах зэргээр цаг агаарын хэм хэлбэлзэж байгаа нь халиа тошин үүсэх, цаашлаад шар усны үер болох эрсдэлийг бий болгосон байна. Энэ талаар Нийслэлийн […]

Батхишиг Б.2024-02-08 12:12
207723-22052017-1495415585-584852704-a630e2db70434341f62cf8fe5d357b04.jpeg
1min0
2024 оны нэгдүгээр сарын 1-нээс машин угаалгын газруудад цэвэр ус өгөхийг хориглох буюу гэрээ байгуулахгүйгээр цэвэр ус нийлүүлэхгүй байхаар болоод буй. Үүнтэй холбоотойгоор машин угаалгын газруудын ус ашиглалтын талаар Усны газрын дарга З.Батбаяр мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ “Улаанбаатар хот дахь машин угаалгын газруудад хоёр үзлэг хийлээ. Усны газар, Туул голын сав газрын захиргаанаас буюу төрийн […]

Батхишиг Б.2024-02-08 12:08
ao0mwc_417444657_771052775058650_1410945538090765402_n_x974.jpg
1min0
Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, Монголын Зохиолчдын Эвлэлийн болон “Алтан өд” шагналт нэрт яруу найрагч, билиг авьяас төгөлдөр зохиолч Баяртогтохын Батрэгзэдмаа 2024 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр өвчний улмаас таалал болсон гашуудалт мэдээг аваад үр хүүхэд, ахан дүүст нь гүн эмгэнэл илэрхийлж байна. Б.Батрэгзэдмаа 1972 оны тавдугаар сарын 23-нд Төв аймгийн Зуунмод хотод төрсөн. Төв аймгийн I […]

Батхишиг Б.2024-02-08 12:07
1dcd1e2c612cba7acee83a863a304e9d-1280x905.jpeg
24min0
XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн шинийн 1-ний өдөр 2024 оны хоёрдугаар сарын 10-нд тохионо. Цагаан сарын баяраар шинийн 1, 2, 3-нд бүх нийтээрээ амрах хуультай. Энэ хугацаанд зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас гаргасан байна. Маргааш буюу битүүнд нийслэлийн зургаан дүүрэг дэх зах, худалдааны төвүүд ердийн цагийн хуваариар ажиллах бол хоёрдугаар […]

Батхишиг Б.2024-02-08 12:06
064d0ae5d9720a20fd4b4c456f12a56a16b024b0.jpg
1min0
“Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн сар шинийн барилдаанд зодоглохоор бүртгүүлсэн бөхчүүдийн жагсаалтыг Монгол бөхийн холбооноос танилцууллаа. Сар шинийн барилдаан энэ сарын 8-9-нд Монгол бөхийн өргөөнд болно. Энэ жилийн цагаан сарын барилдааныг даян аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай, улсын арслан Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва, улсын гарди Ө.Бат-Орших, Ц.Бямба-Отгон тэргүүтэй улсын заан долоо, улсын харцага 14, улсын начин 42 нийт […]