256188-27052020-1590546577-1053383292-sum1.jpg
2020-05-27 11:47
Төв аймгийн Баянжаргалан сум дахь цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Соронзонбат нь 2020 оны 04 сарын 30-ны өдөр албан үүргээ гүйцэтгэх явцдаа сонор сэрэмжтэй байж сумын төвд эзэнгүй балгас дотор цэнэгтэй байлдааны онгоцны пулемётны сум байхыг илрүүлжээ. Улмаар дуудлага өгсний дагуу Зэвсэгт Хүчний Жанжин Штабын даргын тушаалаар томилогдсон тэсэрч дэлбэрэх зүйлийн хайгуул устгалын бүлгийнхэн хамгаалалтад авч, […]

5555-1-1-1024x569.jpg
2020-05-27 10:27
Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт өсвөр насны охинг хүчирхийлэхийг завдсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, тус дүүргийн 15 дугаар хороонд байрлах Ерөнхий боловсролын 72-р сургуулийн хажуугийн  тоглоомын талбайд  15 настай охиныг 16 настай эрэгтэй хүүхэд хүчирхийлэхийг завджээ. Улмаар хохирогч охины ээж цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар энэ хэргийг шалгаж эхэлжээ. Хэргийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст харьяалан […]

44-1-768x482-1.jpg
2020-05-26 14:09
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2020 оны 5 дугаар сарын 18-22-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 28 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 86 гомдол мэдээллийг шалгажээ. Үүнээс 3 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдлыг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 75 гомдол, […]

unnamed-12-2.jpg
2020-05-26 13:28
Салхитын мөнгөний ордын авлигалын хэргээр шүүгч Б.Цолмонбаатар 5 жил, шүүгч Э.Халиунбаяр 3 жилийн хорих ял авлаа Шүүгчдийн холбогдсон Салхитын ордын авлигалын хэргийг ХУД-ын шүүх бүтэн 7 хоног хэлэлцэж байж шийдвэр гаргажээ. Өнөөдөр шүүгч нь шүүх хурлын танхимаас өөрийн биеэр дараах мэдээллийг өглөө. Үүнд: 1.СХД-ийн ИХТ-ын Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар хахууль өгсөн, авсан хэргээр 5 жилийн хорих […]

IMG_0294-1024x683.jpg
2020-05-26 09:45
Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс харьяа нутаг дэвсгэр дэх барилга угсралтын үйл ажиллагаа эрхэлдэг 40 байгууллагад холбогдох байгууллагатай хамтран хяналт шалгалт хийсэн байна. Энэ талаар тус хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Долгионоос тодруулсан юм. -Барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудад хяналт шалгалт хийж байгаа ажлынхаа талаар мэдээлэл өгөхгүй юу? -Цагдаагийн […]

sudui.png
2020-05-25 14:07
Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг мөн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэг, 821 дүгээр зүйлийн 821.1 дэх хэсэгт / Сонгуулийг будлиантуулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах “/ зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг […]

98343042_260583531722604_2744732690556125184_n.jpg
2020-05-25 14:01
Тээврийн цагдаагийн албанаас  ирүүлж байгаа Амралтын хоёр өдрийн зам тээврийн хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг хүргэж байна. 2020.05.23,24-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 459 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 313-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 7 хүн гэмтсэн, үүнээс 2 нь хүүхэд, Ноцтой зам тээврийн ослын […]

55-1-1024x664.jpg
2020-05-25 11:15
Өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  С.Баяр, С.Баярцогт нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хурал эхэлсэн. Гэвч шүүгдэгч С.Баярын бие тааруухан байгаа тул шүүх хурлын ирэх зургаадугаар сарын 15-ны өдрийг хүртэл хойшлууллаа. Тэднийг нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хууль (2002 он)-ийн 263 дугаар зүйл (Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан […]

bayar-s-2.jpg
2020-05-25 10:00
Ерөнхий сайд асан С.Баяр нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг тавдугаар сарын 11-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон ч шүүх хурал хойшилсон. Тэгвэл тус хурал өнөөдөр /2020.05.25/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох гэж байна. Тэднийг АТГ-аас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, […]

5555-1-1-1024x569.jpg
2020-05-25 09:32
Нийслэлийн Баянгол дүүргийн нэгдүгээр хороо, Алтай хотхоны орон сууцны дээврээс хүн үсэрч, амиа хорлож болзошгүй байна гэсэн дуудлага өчигдөр 15:30 цагт Онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 15:33 цагт очиход уг хотхоны оршин суугч иргэн 22 настай эмэгтэй Г нь 9 давхар барилгын дээврээс үсрэхийг завдсан байдалтай байжээ. Улмаар аврах ангийн […]