Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт өсвөр насны охинг хүчирхийлэхийг завдсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тодруулбал, тус дүүргийн 15 дугаар хороонд байрлах Ерөнхий боловсролын 72-р сургуулийн хажуугийн тоглоомын талбайд 15 настай охиныг 16 настай эрэгтэй хүүхэд хүчирхийлэхийг завджээ. Улмаар хохирогч охины ээж цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар энэ хэргийг шалгаж эхэлжээ. Хэргийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст харьяалан шалгаж байна.