2020-05-27 10:151min00

ОХУ-аас 360 оюутан эх орондоо ирлээ

thumbs_b_c_a40c105cd1968186c3fb97a11cad3e34

ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг 05 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг” боомтоор татан авах ажиллагааг зохион байгуулж байна. Үүнтэй холбогдуулан УОК-ын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан “Ажлын хэсэг” тус хилийн боомтод ажиллаж байгаа юм.

Өнөөдөр буюу 05 дугаар сарын 26-ны өдөр ОХУ-аас нийт 360 иргэнийг татан авах ажиллагааг зохион байгуулж, “Улаанбаатар төмөр зам”-ын тусгай үүргийн гал тэргээр Улаанбаатар хот руу зөөвөрлөх ажиллаагааг явуулж байна.

Эх орондоо ирсэн иргэдийн хувьд энэ хичээлийн жил дууссан Москва, Эрхүү, Улаан-Үд, Тува, Казань, Новосибирск зэрэг хотуудад суралцдаг оюутнууд байгаа юм.

 Улсын онцгой комиссын Шуурхай штаб

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй