2020-05-27 10:011min00

Цар тахлын нөхцөлд ажиллаж буй алба хаагчдын ар гэрт санхүүгийн дэмжлэг үзүүлнэ

IMG_4746

Улсын Онцгой комиссын Өргөтгөсөн хуралдаан өнгөрсөн даваа /2020.05.25/ гарагт Төрийн ордонд болсон. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын Онцгой комисст үүрэг, чиглэл өгсөн юм.

Тодруулбал, тэрбээр цар тахлын хүнд нөхцөлд ажиллаж байгаа алба хаагчдын ар гэрт тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлэх ажлыг судалж, өнөөдрийн /2020.05.27/ Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулахыг Шадар сайд Ө.Энхтүвшинд үүрэг болгосон. Энэ хүрээнд дээрх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр болжээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй