Коронавирустэй өвчтөн хэдий хүртэл халдвар тараах чадвартай байдгийг тогтоожээ. ToDay News Ufa-гийн мэдээлснээр судалгааг Сингапурын эрдэмтэд явуулсан байна.
Сингапурын Анагаах ухааны академийн Халдварт өвчний үндэсний төвийн мэргэжилтнүүд коронавирустэй тэмцэж буй хүмүүс 11 хоногийн дараа халдвар тараахгүй болдог гэж мэдээлж байна. Судалгаанд сайн дурын 73 хүн оролцсон бөгөөд бүгд коронавирусийн халдвартай байжээ.
Ажиглалтаар вирус өвчтөний бие махбодод дахиад хоёр долоо хонодог хэдий ч хэсэг хугацааны дараа халдвар тараахгүй болдог гэнэ. Халдвар авсан хүмүүс өөртөө болон эргэн тойрондоо анхааралтай байхгүй бол өвчний шинж тэмдэг илэрснээс хойш 7-10 хоногийн хугацаанд төрөл төрөгсөд, найз нөхдөдөө халдвар дамжуулдаг аж.
mir24.tv/news