158725318_1453253275020253_3057694896404307595_o-1024x683.jpg
2021-03-10 13:27
Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын үндэсний олимпийн хороо хамтран Улсын онцгой комисс болон Засгийн газрын хэрэг эрхлэх газарт “Токио-2020” олимп, паралимпийн наадамд оролцох Монголын баг тамирчдыг вакцинд хамруулах хүсэлт гаргасны дагуу өнөөдрөөс Үндэсний шигшээ багийн тамирчдыг вакцинжуулах ажил эхэллээ. Баг тамирчдаа уриалж БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц болон МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр нар Астра-зенека вакцины эхний тунг […]

unnamed-3-1.jpg
2021-03-10 11:43
Монгол Улсын гавьяат жүжигчин, зууны манлай эстрадын дуучин, поп хатагтай  Б.Сарантуяагийн амьдралаас сэдэвлэсэн уран сайхны киног хийх гэнэ. Уг киноны нэрийг одоогоор зарлахгүй бөгөөд киноны зохиолч, найруулагчаар нь С.Бүжин ажиллах аж.  Найруулагч өөрийн цахим хуудастаа “Шинэ киноны ажил эхэлсэн. Энэ удаагийн намтарчилсан драмын бүтээл бодит амьдралаас сэдэвлэсэн бүтээл юм. Энэ нь ард түмний хайртай дуучин Б.Сарантуяагийн […]

e0455681f566ccf575aa5ad793dfb530-1024x576.jpg
2021-03-10 10:35
Байгалийн түүхийн музей, Соёлын өвийн үндэсний төв, “Чингис хаан” хаад язгууртны музей, Хүүхдийн төв номын сан, Хүүхэлдэйн театр, Үндэсний урлагийн их театр, Монголын үндэсний номын сан зэрэг соёлын салбарын бүтээн байгуулалтуудын явцтай УИХ-ын зарим гишүүд очиж танилцсан юм. Байнгын хорооны дарга, гишүүдийг Соёлын сайд Ч.Номин болон салбарын холбогдох албан тушаалтнууд дагалдан ажиллаж, дээрх төслүүдийн явц, […]

8F292FDB-5A09-4F36-8617-7F1AB2BC1F92.jpeg
2021-03-09 09:27
Унгар улсын Будапешт хотноо болсон “Ташкентын Гранд Слам” тэмцээний үер Олон улсын жүдо бөхийн холбоо/IJF/-ны удирдах зөвлөлийн хурал боллоо. Тус хурлаар Монголын эмэгтэй жүдочдын анхдагч нарын нэг, гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Одыг холбооны удирдах зөвлөлд сонгосон байна. Олон улсын жүдо бөхийн холбооны удирдах зөвлөлд нийт 17 гишүүнтэй бөгөөд Монгол Улсын гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од нь дэлхийд жүдог хөгжүүлэх зөвлөлд Японы […]

anna-1024x493.jpg
2021-03-09 07:43
“Анна Каренина” жүжиг үзсэн 54 хүнээс халдвар илэрч, 900 гаруй хүн хавьтагч болоод байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор УДЭТ-аас үзэгчдэд ил захидал илгээлээ. Тус ил захидалд: “Домогт Бөмбөгөр ногоон театрын Алтан үеийн аварга жүжигчид, найруулагчдын та бидэнд өвлүүлж өгсөн УДЭТ-ын түүхт 90 жилийн ой өнөө жил тохиож байгаа билээ. Театр үзэгчгүй бол юу ч биш, хоосон […]

158816463_452925005911846_2225866917314372114_n_20210308032503.jpg
2021-03-08 15:53
“Анна Каренина” тоглолтод оролцсон багийн 54 хүнээс өчигдөр коронавирусийн халдвар илэрсэн. Үүнтэй холбоотойгоор тоглолт зохион байгуулж байгаа аж ахуйн нэгж, уран бүтээлчид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тоглолт, арга хэмжээнүүдээ цуцалж эхэлжээ. Гуравдугаар сарын 8 буюу өнөөдөр Бөхийн өргөө, Улаанбаатар палас, Соёлын төв өргөө, Шангрила молл, Их наяд эвент холл, Крокус эвент холл гэсэн зургаан газар урлаг,  […]

bold.jpg
2021-03-06 09:40
Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Ч.Болдыг өнөөдөр “Алтан гадас” одонгоор шагнажээ. Тэрээр “Алтан гадас одонгоор төрдөө үнсүүлсэндээ баяртай байна. Миний бие 20 жил кино салбарт 3 багшийнхаа заавар зөвлөгөөгөөр зүтгэлээ. Тун удахгүй буюу энэ сарын 20-нд та бүхэндээ “Монголын сүүлчийн хаан” киногоор бэлэг барих болно” гэжээ.   Л.Баяр

12.jpg
2021-03-05 21:21
Узбекстаны Ташкент хотноо Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны энэ оны 2 дахь цуврал тэмцээн болох “Tashkent Grand Slam 2021” Их дуулгын эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдсан Дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг Японы жүдоч Нацүми Цүнодаг ялж алтан медалийн эзэн болов. М.Уранцэцэг 48 кг-д хэсгийн аваргын төлөө Италийн Франческа Миланиг, хагас шигшээд Сербийн Андре […]

tegdeg.jpg
2021-03-04 16:18
ОХУ-ын зохиолч Лев Толстойн “Анна Каренина” романаас сэдэвлэсэн сонгодог жүжгийг УДЭТ-ийн уран бүтээлчид энэ сарын 4-нөөс буюу өнөөдрөөс дахин тоглохоор болжээ. Тус жүжиг нь тэртээ 1877 онд бичигдэн, дэлхийн сая сая хүний сэтгэл зүрхийг татсан байдаг. Тэгвэл манай улсын уран бүтээлч Н.Пүрэвдагва жүжгийн зохиол хэлбэрт оруулан бичиж, Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Наранбаатар найруулж, […]

hos-1024x597.jpg
2021-03-04 14:43
Монгол Улсын анхны таван яамны нэг Батлан хамгаалах яам байгуулагдсаны 110, орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү түүхэн ойд зориулан энэ сарын 18-нд “Харанга” хамтлаг Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгатай хамтран тоглолт хийхээр болжээ. Энэ талаар “Харанга” хамтлагийн гишүүн, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Ц.Чулуунбат  “Цэргийн алба […]