Монголын шилдэг тулаанчдын нэг “Spear” хочит Ц.Амарсанаа холимог тулааны дэлхийн шилдэг холбоо болох “One Championship”-д гурав дахь тулаанаа хийж өрсөлдөгчөө ялав.
Түүнийх “ONE: FULL BLAST II” тэмцээний гол тулаануудын нэг байсан бөгөөд “Lightweight” жинд Америкийн Билл Вилхелмтэй гурван үеийн турш нийт 15 минут тулалдаж эцэст нь шүүгчдийн саналаар Ц.Амарсанаа “One Championship” холбооны хоёр дахь ялалтаа авлаа.
“MGL-1 Lightweight Championship”-т 5:1 амжилттай байсан Ц.Амарсанаагийн хувьд 2019 оны хоёрдугаар сарын 16-нд “One Championship”-ийн эхний тулаанаа хийж ялсан юм. Харин тухайн оны арваннэгдүгээр сард тоглосон хоёр дахь тулаандаа ялагдсанаас хойш цар тахлын улмаас албан ёсны тулаан хийгээгүй байсан юм.
Л.Баяр