2021-06-11 11:301min00

Өнөөдөр манай гурван жүдоч дэлхийн аваргын дэвжээнд зодоглоно

buh

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Унгарын нийслэл Будапешт хотноо үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн -100, эмэгтэйчүүдийн -78 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд манайхаас энэ хоёр жинд гурван бөх гарч барилдах юм.

Эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд Л.Отгонбааатар, Б.Гончигсүрэн нар барилдана. D хэсэгт багтсан дэлхийн аваргын хүрэл медальт Л.Отгонбаатар эхний тойрогт Украины бөх Антон Савыцкийтэй барилдана. Харин А хэсэгт багтсан Б.Гончигсүрэн эхний тойрогтоо Грекийн бөх Георгиос Маллиаропулостай оноолт таараад байна.

Эмэгтэйчүүдийн -78 кг-д барилдах Б.Эрдэнэт-Од С хэсэгт багтаж, эхний тойрогтоо Германы Анна Мариа Вагнертай учраа таарлаа.

 

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй