Польшийн Варшав хотод энэ сарын 8-14-нд зохион байгуулж буй бөхийн төрлүүдийн оноо олгох олон улсын А зэрэглэлийн “Poland open” тэмцээнд Гавьяат дасгалжуулагч З.Дүвчингийн удирдлагад Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, Гавьяат тамирчин О.Насанбурмаа, ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Сумьяа нар зодоглов.
Эмэгтэйчүүдийн 55 кг-д Э.Сумьяа шигшээд шалгарч, хэсэгтээ Румыний Ата Беатрисыг илүүрхсэн ч Европын хошой аварга, ОХУ-ын Ольга Хорошавцевад 0:10-аар хожигдон хагас шигшээд Польшийн Роксана Засинатай учраа таарч цэвэрхэн ялсан юм.
Тэрбээр аваргын төлөө Ольга Хорошавцеватай даагаа нэхэж, мөнгөн медаль хүртлээ. Тус тэмцээнд өмнө нь 2016 онд үзүүрлэсэн бол энэ удаа ч удаалж хошой медальтан болов. Тэгвэл С.Батцэцэг хагас шигшээд АНУ-ын Форрест Молинарид 2:2-оор, О.Насанбурмаа тэгшитгэлийн барилдаанд Канадын Даниелле Лаппажад 1:11-ээр ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ.