Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Ц.Мөнх-Оргил: Хөдөлмөрийн хуулийг хаврын чуулганаар батлахаар тохирлоо – updown.mn

Ц.Мөнх-Оргил: Хөдөлмөрийн хуулийг хаврын чуулганаар батлахаар тохирлоо

УИХ-аар Хөдөлмөрийн тухай хуулийг хэлэлцэх юм байна. Хөдөлмөрийн хуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай хуулийн Ажлын хэсгийн дарга Ц.Мөнх-Оргил “Хөдөлмөрийн тухай хуулийн хэлэлцүүлгийг УИХ-аар хийж байгаа энэ үед хөдөлмөрийн тухай хуулийн онцлогийн талаар хоёр үг хэлэх гэсэн юм.

1. Хөдөлмөрийн тухай хуулийг УИХ өөрөө дур мэдээд баталчихдаг хууль биш. Хөдөлмөрийн тухай хуулиас бусад хуулийг УИХ, Улстөрийн шийдвэрийнхээ хүрээнд баталдаг. Хөдөлмөрийн тухай хуулийг УИХ зөвшилцөж баталдаг. Үйлдвэрчний эвлэл, ажил олгогчдын холбоо, МХАҮТ, Засгийн газар, УИХ гээд дөрвөн талын тохиролцоогоор зөвшилцлийн үр дүнд баталдаг. Хуулийг нэгэнт зөвшилцөн баталдаг учраас хөдөлмөрийн хуулийн хэлэлцүүлгүүд удаан хугацаанд явагддаг. Өнөөдөр хэлэлцэгдэж байгаа хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл гэхэд 2018 онд өргөн баригдсан. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хөдөлмөрийн тухай хууль бол 1999 оны 5 сарын 14-нд батлагдсан хууль. Нийт 22 жил үйлчилж байгаа хууль. Энэхүү хуулийг шинэчлэн найруулах ажил 2005 оноос эхэлсэн. 2008 онд Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогчдын холбоо, МХАҮТ, Засгийн газар гээд дөрвөн талын оролцоотой ажлын хэсэг гарч, энэ хууль дээр ажиллаж байгаа. 2015 онд өргөн баригдаад буцаагдаж байсан.

Хууль батлагдсанаас хойш 22 жил өнгөрч, хөдөлмөрийн зах зээл зүс царайгаа бүрэн өөрчилсөн. 1999 онд Засгийн газар нийт ажилчдын 80-90 хувьд нь ажил олгож байсан. Энэ үед Монгол улс нэг том ажил олгогчтой байсан. Өнөөдөр засгийн газар төрийн албаны 180 гаруй мянган хүний ажил олгогч. Монгол Улсын хэмжээнд нийт 1,2 сая хүн хөдөлмөр эрхэлж байгаа. Тэгэхээр үлдсэн ажил эрхэлж байгаа хүмүүс нь хувийн секторт үйл ажиллагаа явуулж байна, эсвэл хувиараа бизнес эрхэлж байна. Тэгэхээр бид нэг ажил олгогчтой байсан бол өнөөдөр олон ажил олгогчтой болсон байна.

2. Хөдөлмөрийн харилцаа их өөрчлөгдлөө. Ковидын үед хөдөлмөрийн харилцааны цоо шинэ үзэгдлүүд асар их газар авлаа. Зайнаас ажиллах, гэрээрээ ажиллах, хагас цагаар ажиллах, уул уурхайн салбарт хууль батлагдсанаас хойш нэг шинэ зүйл бол уртын ээлжээр ажиллах, гурван талын хөдөлмөрийн харилцаа үүссэн. Ажилчдаа өөр байгууллагуудад шилжүүлж ажиллуулдаг харилцаа үүссэн. Монгол Улсад одоогийн байдлаар 25 мянга гаруй туслах малчин ажиллаж байна. Тэд нарын асуудал хуульд огт тусгагдаагүй байсан. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд тусгагдаагүй олон асуудлыг шинэчилсэн найруулгын төсөлд тусгасан байгаа.

Энэ хуулийн төсөлд Үйлдвэрчний эвлэл 100 хувь сэтгэл хангалуун байхгүй байгаа. Ажил олгогчдын холбоо ч 100 хувь сэтгэл хангалуун байхгүй байгаа. Ажлын хэсэг ч 100 хувь сэтгэл хангалуун байж чадахгүй байгаа. Учир энэ хууль зөвшилцлийн үр дүн байгаа юм. Тал талын байр суурийг тусгасан байгаа. Ямартай ч ажлын хэсэг орсон дөрвөн байгууллагын саналыг сонсоод багцаараа хөдөлмөрийн зах зээлийн олон асуудлыг шийднэ гэж хараад хаврын чуулганы хуралдаанаар батлахаар тохирлоо.

Энэ хууль батлагдсанаар Хөдөлмөрийн зах зээл дээр үүсч байгаа олон асуудлыг нэг дор шийдэж чадахгүй. Хөдөлмөрийн хуулиас гадна олон учир шалтгаантай. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль, халамжийн тухай хууль, боловсролын хууль байна. Эдгээр хуулиуд багцаараа хөдөлмөрийн зах зээл дээрх асуудлыг шийдэх зорилготой юм” хэмээв.

Н.Батаа

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн