02-74.jpg
2021-10-19 10:25
Нийслэлийн удирдлагууд  есдүгээр сард Улаанбаатар хотын дүрэм, стандарт ямар байх вэ гэдэг нэгдсэн төлөвлөгөөтэй ажлыг зохион байгуулж, 12 дугаар сарын 31-ний дотор бүх бодлогын бичиг баримт, хөгжлийн төлөвлөгөө, төсвийг цэгцэлж, шинэ бүтэц, зохион байгуулалтаар ажиллана гэдгээ мэдэгдсэн. Иргэд, олон нийт https://ulaanbaatar2040.mn/  вэб хуудас, “Улаанбаатар 2040” Facebook, twitter, Instagram, YouTube зэрэг олон нийтийн цахим сүлжээний хэрэгсэл болон харьяа хороогоор […]

09-27.jpg
2021-10-19 10:02
Нийслэлийн хэмжээнд өдөр тутам 400 мянга гаруй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог бөгөөд замын ачаалал хэт ихсэж, түгжрэл үүссэнээр иргэдийг бухимдуулдаг. Эдгээр асуудлыг зохицуулах, холбогдох арга хэмжээг авах зорилгоор 2021 оны зургаадугаар сарын 22-нд Нийслэлийн Засаг даргын А/491 дүгээр захирамж гарч, Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Уг Ажлын хэсэг “Замын хөдөлгөөн, тээврийн ухаалаг систем”-ийг нэвтрүүлэхээр […]

16-2.jpg
2021-10-16 13:38
НИТХ-ын 2013 оны тогтоолоор 52 байршилд нийслэлийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн. Батлагдсан 52 байршлаас 44 байршил зарлагдаж, иргэдээс хүсэлт хүлээн авах, хүсэлтийг бүртгэн баталгаажуулах, газар өмчлөх иргэдийн сонголт хийх зэрэг үе шатны ажлуудыг цахимаар зохион байгуулан, Нийслэлийн Засаг даргын есөн удаагийн захирамжаар 42 байршилд нийт 69.836 иргэнд 3501.28 га газрыг өмчлүүлжээ. […]

14-6.jpg
2021-10-16 11:32
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Хурлын эхэнд нийслэл хотод 2021 онд улс, нийслэлийн төсөв, Орон нутгийн хөгжлийн сан, авто замын сангийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа бүтээн байгуулалтын ажлуудын гүйцэтгэл, үр дүнд хяналт шалгалт хийсэн тухай Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг танилцуулсан. Хотын дарга танилцуулгыг сонсоод, хяналт, шалгалт хийгээд өнгөрөх биш, хариуцлагын тогтолцоог бий болгож, […]

15-6.jpg
2021-10-16 10:22
Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн дүн, 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл  хангах тухай захирамжийн хэрэгжилттэй зөвлөлийн гишүүд танилцав. 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд цахилгаан дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 998 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тэгвэл өвөлжилтийн бэлтгэл 96.8 хувийн гүйцэтгэлтэй байна. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын […]

08-30.jpg
2021-10-15 14:37
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Бүгд Найрамдах Итали Улс (БНИУ)-ын парламентын Төлөөлөгчдийн танхимын Дэд ерөнхийлөгч Этторэ Росато, тус улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лаура Ботта тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, талуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо. Хотын дарга БНИУ-ыг Улаанбаатар хотын найдвартай хөрөнгө оруулагч, хамтрагч орнуудын нэг гэдгийг онцлоод цаашид олон талт хамтын ажиллагааг өргөжүүлнэ […]

04-43.jpg
2021-10-15 08:51
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс (ИБУИНХУ)-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малоунтай уулзаж, талуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо. Хотын дарга нийслэл Улаанбаатар хотын бүтээн байгуулалтыг урагшлуулж, нийгэм, эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэхэд Их Британийн холбогдох төр, хувийн […]

12-14.jpg
2021-10-14 18:07
Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас ажил тарах үеийн Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах төлөвлөгөөг танилцууллаа. Төлөвлөгөөний дагуу Хан-Уул дүүргийн 11, 17-р хорооны нутаг дэвсгэр Оргил худалдааны төвийн уулзвараас урагшаа ХААИС-ийн уулзвар хүртэлх автозамыг оргил цаг буюу 17:00-20:00 цагийн хооронд нэг чигийн хөдөлгөөнд шилжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Учир нь ажил тарах цаг буюу 17:00-20:00 цагийн хооронд […]

005.jpg
2021-10-09 12:48
Нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьсан тоосгон гараашийг нураах, зориулалтын дагуу ашиглаагүй газрын эрхийг цуцлах ажил үргэлжилж байна. Энэ ажлын хүрээнд  Нийслэлийн Засаг даргын 2021 оны аравдугаар сарын 8-ны  А/758 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 23А байрны хойд талын 2000 ам метр орчим талбайг өчигдөр чөлөөллөө. Тус газрын эзэмшигч нь Газрын тухай хуулийг зөрчин […]

04-23.jpg
2021-10-08 16:13
Монгол Улсын Их Хурал 2020-2021 онд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулиудын шинэчилсэн найруулгыг баталсан.  Уг хуулиудыг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэх юм. Иймд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс дээрх хуулиудыг […]