Нийслэлийн удирдлагууд есдүгээр сард Улаанбаатар хотын дүрэм, стандарт ямар байх вэ гэдэг нэгдсэн төлөвлөгөөтэй ажлыг зохион байгуулж, 12 дугаар сарын 31-ний дотор бүх бодлогын бичиг баримт, хөгжлийн төлөвлөгөө, төсвийг цэгцэлж, шинэ бүтэц, зохион байгуулалтаар ажиллана гэдгээ мэдэгдсэн.
Иргэд, олон нийт https://ulaanbaatar2040.mn/ вэб хуудас, “Улаанбаатар 2040” Facebook, twitter, Instagram, YouTube зэрэг олон нийтийн цахим сүлжээний хэрэгсэл болон харьяа хороогоор дамжуулан Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийн талаарх мэдээлэл авч, саналаа өгөх боломжтой юм.
Мөн дараах QR кодыг уншуулан Улаанбаатар хотын ирээдүйн 20 жилийн хөгжлийг тодорхойлох хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд иргэний үүргээ биелүүлж саналаа өгч болох юм байна.