Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас ажил тарах үеийн Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах төлөвлөгөөг танилцууллаа.
Төлөвлөгөөний дагуу Хан-Уул дүүргийн 11, 17-р хорооны нутаг дэвсгэр Оргил худалдааны төвийн уулзвараас урагшаа ХААИС-ийн уулзвар хүртэлх автозамыг оргил цаг буюу 17:00-20:00 цагийн хооронд нэг чигийн хөдөлгөөнд шилжүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Учир нь ажил тарах цаг буюу 17:00-20:00 цагийн хооронд Чингисийн өргөн чөлөө, хотын төвөөс урагшаа Зайсан чиглэл рүү хамгийн их ачаалал үүсдэг ба үүнээс үүдэж Төв Шуудангийн уулзвар ачаалж, улмаар Энхтайваны өргөн чөлөө мөн ачаалал авч, хотын гол зам, уулзваруудын нэвтрүүлэх чадвар бүхэлдээ буурч байна гэж тайлбарлав.
Иймд ХААИС-ийн уулзвараар цагт 898 тээврийн хэрэгсэл нэвтэрдгийг нэмэгдүүлэх зорилгоор ачааллын цаг буюу 17:00-20:00 цагийн хооронд Оргил худалдааны төвийн уулзвараас урагшаа ХААИС-ийн уулзвар хүртэл нэг чигийн хөдөлгөөнд оруулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна