98-2.jpg
2021-12-06 16:57
Яармагийн зам дагуу сар гаран хугацаанд бохирын ус халин гарч хөлдсөнөөр зам дээр мөсөн давхарга үүсжээ. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир “Яармаг орчимд замын хөдөлгөөний удаашрал үүсэж, түгжрэл бий болж байна. Энэ замаар явж байгаа иргэд автомашины хурдаа тохируулж аюулгүй байдлаа хангах зайлшгүй шаардлагатай. Гурван эгнээ замын хоёр эгнээгээр ус урсаж байна. […]

87-4.jpg
2021-12-06 11:20
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр байгуулах нийтийн бие засах газрын концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг зарлаад байна. Концепц, загвар зураг төслийг дараах 5 байршилд байрлуулахаар төлөвлөж байгаа бөгөөд шилдэг бүтээлийг тус бүрээр шалгаруулж бүтээл бүрд 3 сая төгрөг буюу нийт 15 сая төгрөгийн шагналын сантай. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон иргэдийн чөлөөт […]

98-1.jpg
2021-12-06 11:05
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны хурлыг Шадар сайд зарлан хуралдууллаа. Хурлаар агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажлын товч тайланг сонсон, санал солилцон, тулгамдсан асуудлын шийдлийн талаар хэлэлцэв. Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн Нийслэлийн агаарын бохирдлын нөхцөл байдлын талаарх мэдээллийг танилцуулав. Нийслэлийн төвийн зургаан дүүргийн айл өрхүүдэд хийсэн хяналт шалгалтаар түүхий […]

03-5.jpg
2021-12-04 09:15
Нийслэлийн ИТХ-ын XI хуралдаан өчигдөр болж, нийслэлийн 2022 оны төсвийг хэлэлцэн баталлаа. Нийслэлийн 2022 оны төсвийн орлогын нийт дүн, орлогын нэр төрлийн хэмжээг дор дурдсанаар батлав. Үүнд:    /Мянган төгрөгөөр/ Нийслэлийн төсвийн нийт орлого  482,043,798.6 Татварын орлого 263,102,700.0 Аж ахуй нэгжийн орлогын албан татвар 240,370,000.0 Хувь хүний орлогын албан татварын буцаан олголт (30,715,000.0) Авто тээврийн болон өөрөө […]

1.jpg
2021-12-03 12:28
Нийслэлийн Лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ болон “Ковид-19” цар тахалтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш иргэдэд тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт 2021 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн хооронд нийт 1,003 иргэн […]

5-2.jpg
2021-12-03 11:20
Туул голын дагуу Маршалын гүүрнээс Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо хүртэлх унадаг дугуйн замын ажил бүрэн дууссаныг хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. Олон нийтийн амралт, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх эрүүл, эко орчныг нэмэх зорилготой нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн энэхүү тохижилтын хүрээнд 7.2 км үргэлжлэх унадаг дугуйн зам, иргэдийн амарч суух амралтын талбай, сандал, сүүдрэвч, […]

04-1.jpg
2021-12-03 09:21
Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Р.Дагва өчигдөр НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагын хөтөлбөрийн менежер Виктор Лутенко тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагын хөтөлбөрийн менежер Виктор Лутенког “Монгол дахь дотоодын шилжих хөдөлгөөнийг ойлгож, удирдах нь” төсөлд сонгогдсонд талархаж байгаагаа Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Р.Дагва илэрхийлэв. Уулзалтын үеэр НҮБ-ын Шилжилт […]

78-1.jpg
2021-12-02 15:31
“Улаанбаатар хот: Хөгжлийн чиг хандлага” форум өчигдөр болж, Нийслэлийн Засаг даргын урилгаар УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хорооны гишүүд, Монгол Улсад суугаа элчин сайдууд, олон улсын байгууллагын төлөөлөгч, НИТХ-ын төлөөлөгчид оролцлоо. Форумын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын сэтгүүлчдэд өгсөн ярилцлагыг хүргэж байна. -Нийслэл Улаанбаатар хотын нийгэм, эдийн засагтай […]

01.jpg
2021-12-02 08:42
“Улаанбаатар хот: Хөгжлийн чиг хандлага” форум боллоо. Форумын үеэр “Авто замын түгжрэлийг шийдвэрлэх, хотын хөдөлгөөнийг сайжруулах” сэдвийн хүрээнд Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн “Авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах арга зам”-ын талаар илтгэл тавив. Улмаар авто замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн замын хөдөлгөөний шийдэл, нийтийн тээврийн үйлчилгээ, иргэн төвтэй хот болгох […]

954-1.jpg
2021-12-01 17:42
Азийн жинхэнэ амтыг Монголд түгээж буй Sunsea брэндийн зүгээс үйлчлүүлэгчиддээ зориулж, автобусаар үнэгүй зорчих бэлэг барьж байгаа аж. Тодруулбал, хэрэглэгчиддээ 12-р сарын 2-4-ны өдрүүдэд автобусаар үнэ төлбөргүй зорчих боломжийг олгож байна. Эдгээр өдрүүдэд 3,4-р хороолол-Улаанхуаран чиглэлийн автобус бүтэн өдрийн турш иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх бөгөөд нэг хүн өдрийн турш хэдэн ч удаа үйлчлүүлэх боломжтой аж.