Туул голын дагуу Маршалын гүүрнээс Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо хүртэлх унадаг дугуйн замын ажил бүрэн дууссаныг хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Олон нийтийн амралт, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх эрүүл, эко орчныг нэмэх зорилготой нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн энэхүү тохижилтын хүрээнд 7.2 км үргэлжлэх унадаг дугуйн зам, иргэдийн амарч суух амралтын талбай, сандал, сүүдрэвч, дугуйн зогсоол, автомашины зогсоол, замын хашлага, гэрэлтүүлэг, камер зэргийг цогцоор нь хийж, тохижуулжээ.