Эүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх Баасан гаригийн ээлжит мэдээллээ хийж байна.
УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр:
-Өнөөдрийн байдлаар дэлхийн 25 улсад цар тахлын омикрон хувилбар батлагдсан. Шинэ хувилбар нь дархлаа муутай хүнд халдварлаж байна. Улс орнууд эрсдэлийн үнэлгээг хийж, хязгаарлалт тогтоож байгаа. Оксфордын их сургуулийн багийн судалгаагаар цар тахлын эсрэг нэмэлт тун нь дархлааны хариу урвалыг эрчимжүүлж байгааг тогтоосон. Монгол Улсын хувьд батлагдсан тохиолдлын тоо 70 хувиар буурсан. Гэрээр хянагдаж байгаа өвчтөний тоо 66 мянгаас 10 мянга руу хүрч буурсан. Нас баралт 4.5 дахин буурсан. Иргэд нэмэлт тунд идэвхтэй хамрагдаж эхэллээ. ДЭМБ-ын зөвлөмжөөр ахмад настан болон бага насны хүүхдийг гадаадад аялахгүй байхыг анхааруулж байна.
2 comments
Манай болоод дэлхийн эрдэмтэд тэдний зөвлөл гэж дампуу улс төр эдийн засгийн бүлэглэлд атгуулчихсан дүүрцэн ширэлсэн ширэн нүүртэнүүд мэдэж чадаж байгаа юм түй ч байхгүй тэдний захиалгаар ажилаа явуулна СДА.нууд өвчинөөр наадаад л муу ёрын хүн сүгнүүд
Монголд жилдээ хэдэн хүн ямар шалтгаанаар нас бардаг байсан юм бол сүүлийн 2.жил бол нас барсан болгон ковид гэж шаалаа даа ЭМЯ УОК муухай хүүрнүүд юм аа маш их мөнгө гударлаа даа шингээцгээх болтугай