COVID-19 цар тахлын “омикрон” шинэ төрлийн вирусын халдвар дэгдсэн улс орноос ирсэн иргэдийг Казахстан улс PCR шинжилгээний хариунаас үл хамааран нэг долоо хоног гэртээ тусгаарлахаар болжээ. Энэ шийдвэр арванхоёрдугаар сарын 3-наас хэрэгжинэ гэж Казахстаны холбогдох албан тугаалтан мэдэгджээ.
Мөн Израиль, Чех, Нидерланд, Их Британи, Итали, Герман, Австрали, Канад, Бельги, Египет зэрэг арван орноос ирсэн иргэд PCR шинжилгээгээр COVID-19-ын сөрөг хариу гарсан, COVID-19-ийн эсрэг вакцин хийлгэсэн эсэхээс үл хамааран 7 хоногийн хугацаанд гэрийн хорио цээрийн дэглэмд хамрагдах ёстой юм байна.