Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр байгуулах нийтийн бие засах газрын концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг зарлаад байна.
Концепц, загвар зураг төслийг дараах 5 байршилд байрлуулахаар төлөвлөж байгаа бөгөөд шилдэг бүтээлийг тус бүрээр шалгаруулж бүтээл бүрд 3 сая төгрөг буюу нийт 15 сая төгрөгийн шагналын сантай.
- Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлдэг иж бүрэн тохижилт бүхий амралтын талбайд байгуулах нийтийн бие засах газрын загвар
- Туул, Сэлбэ гол дагуу байгуулах нийтийн бие засах газрын загвар
- Автобусны дундын болон эцсийн буудлуудад байгуулах нийтийн бие засах газрын загвар
- Хотоос гарах автотээврийн шалган нэвтрүүлэх товчоодод байгуулах нийтийн бие засах газрын загвар
- Гэр хороолол, зуслан ногоон бүсийн айл өрхүүдэд зориулсан дундын бие засах газрын загвар
Уралдаанд нэг оролцогч хэдэн ч бүтээл ирүүлэх боломжтой. Уралдаанд оролцох материалыг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 10:00 – 16:00 цагийн хооронд Улаанбаатар хот 15160, Чингэлтэй дүүрэг, Ц.Жигжиджавын гудамж-7/1, Нийслэлийн Засаг захиргааны II байр, Хангарди ордон, 6 давхрын 609 тоот хаягаар хүлээн авна.
Уралдаантай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 11-315333 утсаар болон www.ubservice.ub.gov.mn сайтаас тодруулна уу.
НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ШИНЭЭР БАЙГУУЛАХ НИЙТИЙН БИЕ ЗАСАХ ГАЗРЫН КОНЦЕПЦ, ЗАГВАР ЗУРАГ БОЛОВСРУУЛАХ УРАЛДААНЫ ДААЛГАВАР
1 | Зураг төсөл боловсруулах үндэслэл | – Монгол Улсын Их Хурлын 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуралдааны 23 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотыг 2025 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага; |
2 | Төлөвлөлтийн байршил, хамрах хүрээ, гүйцэтгэх талбай | – Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлдэг иж бүрэн тохижилт бүхий амралтын талбай
– Туул, Сэлбэ гол дагуух иргэд ихээр амарч зугаалдаг талбай – Автобусны дундын болон эцсийн буудлууд иргэд ихээр зорчдог байршлууд – Хотоос гарах автотээврийн шалган нэвтрүүлэх товчоод – Гэр хороолол, зуслан ногоон бүсийн айл өрхүүдэд зориулсан гэр хороолол дундах талбай |
3 | Зориулалт, хүчин чадал | – Тухайн орчин, иргэдийн төвлөрөл, зорчих урсгалыг тооцоолсон байх |
4 | Зураг төсөл гүйцэтгэх хугацаа | – 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 12 дугаарын сарын 24-ний өдөр. |
5 | Зураг төслийн захиалагч | – Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба;
|
6 | Зураг төсөл боловсруулах байгууллага | – Зураг төслийн мэргэжлийн байгууллага;
– Хувь хүн, мэргэжлийн уран бүтээлчид, мэргэжлийн сургуулийн оюутан залуус; – Олон нийтийн байгууллага, төрийн бус байгууллага. |
7 | Архитектур орон зайн төлөвлөлтөд тавигдах шаардлага | – Улаанбаатар хотын ирээдүйн хөгжлийн чиг хандлагатай уялдсан байх
– Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, орчны газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх; – Орчны архитектур төлөвлөлттэй уялдуулж барилгын дүр төрх тодорхойлох. – Ногоон хөгжлийн бодлого, ногоон барилгын шаардлагыг хэрэгжүүлэх: орчин үеийн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, эрчим хүчний хэмнэлттэй байх; – Байгаль орчинд ээлтэй төлөвлөлтийн шийдлийг тусгасан байх; – Үндэсний ёс заншил, соёлыг сурталчлах, олон нийтийн төв болох; – Эдийн засаг болон нийгэмд үр өгөөжтэй байх; – Нийтийн бие засах газрын Олон улсын стандарт, шаардлагад нийцсэн байх; – Авто зам болон явган хүний хөдөлгөөнийг хязгаарлаагүй байх; – Зураг төсөл зохиогч нь гараар эсвэл компьютер график ашиглан боловсруулах. |
8 | Зураг төслийн иж бүрдэл | Загвар зургийн бүрдэл
– Нүүр хуудас; – Орчны тойм; – Одоогийн байдал /фото/; – Төлөвлөлтийн шийдэл; – Ерөнхий төлөвлөгөө шийдэл; – Явган хүний болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хөдөлгөөн схем; – Харагдах байдал; – Бусад; А3 формат, хэвлэмэл болон файл хэлбэрээр /*.pdf, *.jpg, *.png/.
Тайлбар бичгийн бүрдэл А4, хэвлэмэл болон файл хэлбэрээр /*.doc, *.pdf, *.ppt/.
Товч танилцуулга А4 формат, хэвлэмэл болон файл хэлбэрээр /*.doc, *.pdf/.
|
9 | Онцгой нөхцөл | – Төслийн хөрөнгө оруулалтын урьдчилсан тооцоог гаргасан байх;
– Загвар зураг төсөл хэрэгжихүйц байх |
Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба
1 comment
Өмнө нь гаргасан өчнөөн олон зураг төсөл байгаа биз дээ.
Ингэж идэж уудгаа болимоор юм…