nosk-1.jpg
2019-07-19 13:25
“Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-иас “Буянт-Ухаа 2” 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн цахим бүртгэл, “Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ын талаар мэдээлэл хийлээ. НОСК ХК-ийн ерөнхий захирал Б.Сүхбаатар “972 орон сууцны 30 хувийг энгийн түрээс, 30 хувийг таван жилийн хугацаанд түрээслээд өмчлөх, үлдсэн 40 хувийг түрээсийн орон сууц барих зориулалтаар […]

nalaihiin-zam.jpg
2019-07-18 11:17
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханыг Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, тус дүүргийн Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Туяабаатар болон бусад холбогдох албаны төлөөлөл хүлээн авч, Улс, нийслэлийн төсөв болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Налайх дүүрэгт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудын явцыг танилцуулсан юм. Хотын Захирагч өнөөдөр 63 дугаар байрнаас Мянганы зам хүртэл […]

nalaih-choiriin-zam.jpg
2019-07-18 10:20
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр (2019.07.17) Налайх дүүрэгт ажиллалаа. Энэ үеэрээ Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажлын явцтай танилцаж, холбогдох албан тушаалтнуудад замын ажлыг төлөвлөсөн хугацаанд хурдан шуурхай, чанартай хийж гүйцэтгэх үүрэг чиглэл өгч ажиллав. Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн […]

sonsgolongiin-guur.jpg
2019-07-17 12:08
БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321.4 у/м болон Сонсголонгийн 289.4 у/м төмөрбетон гүүрийг шинээр барих” төслийн хүрээнд шинэ гүүрийн хөдөлгөөнийг 2019 оны долдугаар сарын 5-ны өдөр нээж ашиглалтад оруулсан. Шинэ гүүрийн замын хөдөлгөөнийг наадмын өмнө нээснээр хөдөлгөөний эрчим ихтэй наадмын өдрүүдэд шинэ, хуучин 2 гүүрээр наадамчин олныг зорчуулах […]

haluun-us.jpg
2019-07-17 11:56
“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК халуун ус хязгаарлаж дулаан хангамжийн шугам тоноглолд засвар үйлчилгээ хийж байна. 2019 оны долдугаар сарын 16-наас 26-ны хооронд 10 хоногийн хугацаанд дараах байршилд засвар үйлчилгээ хийж байна. БАЙРШИЛ /12абвгд магистраль/: Жаргалан хотхон, МХАҮТ, Солонгос элчин, Оддын хотхон, Энканто таун, Маршал таун, Ривер гарден хотхон, Баян Монгол хороолол, Шинэ Монгол сургууль, Ногоон […]

nosk.jpg
2019-07-17 10:18
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид 2019 оны 07 сарын 04-ний өдрийн хуралдаанаараа “Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ыг баталсан билээ. Тэгвэл уг журмын бүрэн эхийг Та бүхэнд танилцуулж байна. Журамд зааснаар Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэний цахим болон цаасаар өгсөн хүсэлт нь нэг жилийн хугацаанд хүчинтэй байх бөгөөд хүсэлт гаргасан иргэн жил бүр өөрийн […]

zam-3.jpg
2019-07-16 17:42
Монгол банкны Үндэсний цахим гүйлгээний төв болон Хууль зүй, дотоод хэргийн яамны гадна дулааны шугам сүлжээний шинэчлэлтийн ажлын хүрээнд “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн эзэмшлийн А4 магистрал төв шугамын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор инженерийн шугам сүлжээг өргөтгөн сольж, шинэчлэхээр Чингэлтэй дүүргийн 01 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөөнд байрлах “Төв шуудан”-ийн зүүн уулзвараас Цэцэг төвийн уулзвар хүртэлх […]

tok1.jpg
2019-07-16 09:51
2019 оны долоодугаар сарын 16-н буюу өнөөдөр цахилгаан тоноглолд засвар хийх хуваарийг мэдээлж байна. Засварын үеэр цахилгааны хязгаарлалт хийх тул хэрэглэгээ зохицуулахыг УБЦТС ТӨХК-аас зөвлөлөө СҮХБААТАР ДҮҮРЭГ 11:00-16:00 цагт: 11-р хороо НЗДТГ-ын 75 айл, Цагдаагийн 514, 905, 906, 28, 560-р байрууд, Ахмадын хотхон 1, ОНӨААТҮГ, Баярс констракшн, Өндөр сууц, Нэмэх түвшин СӨХ-д, Хангай хотхон, ОСНААУГ-ын […]

tsetseg-tuviin-uulzvar.jpg
2019-07-15 09:53
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо, “Цэцэг төв”-ийн уулзварын авто замын хөдөлгөөнийг 2019 оны долоодугаар сарын 16-18-ны өдрийн хооронд хаахаар болжээ. Энэ хугацаанд Хууль зүйн яамны захиалгаар “Хурд Групп” ХХК дулааны шугамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэх юм байна. Иймд хөдөлгөөний эрчим ихтэй уулзварт ажил гүйцэтгэх хугацаанд бусад замыг сонгон, аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцохыг нийслэлийн […]

2-12.jpg
2019-07-12 09:50
Төрт ёсны уламжлалт наадаан эрийн гурван наадмаа хүндэтгэн наадамчин олон шинэ дээл хувцас тэргүүтэн зэхэн хол ойроос нийслэл хотынхоо төв цэнгэлдэх хүрээлэнг жилдээ ганц удаа зорин ирдэг билээ. Түм түжигнэж бум бужигнасан наадамчдын хөл цэнгэлдэхийг тойрон өдрийн туршид тасрахгүй. Баярын идээ хуушуур, айраг цагаа, амттан шимттэн тэнд яг л хар зах хаа сайгүй. Хүй долоо […]