Төрт ёсны уламжлалт наадаан эрийн гурван наадмаа хүндэтгэн наадамчин олон шинэ дээл хувцас тэргүүтэн зэхэн хол ойроос нийслэл хотынхоо төв цэнгэлдэх хүрээлэнг жилдээ ганц удаа зорин ирдэг билээ. Түм түжигнэж бум бужигнасан наадамчдын хөл цэнгэлдэхийг тойрон өдрийн туршид тасрахгүй. Баярын идээ хуушуур, айраг цагаа, амттан шимттэн тэнд яг л хар зах хаа сайгүй.

Хүй долоо худаг болон цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойронд шаар буудах, газраар уут дэвсэн малгай, зурагт наалт, мөнгөний гахай, бэлэг дурсгалын зүйлс, хятадын хөөсөн тоглоом гэх мэт түмэн зүйлийн бараа бүтээгдэхүүн борлуулагчид наадмын талбай эгнэн байрлаж буй харагдсан. Түүнчлэн “хорхог аваарай” гэх хүмүүс ч олширчээ.

 

Бүтээгдэхүүн үйлчилгээний зөвшөөрөл авсан асар барьсан газруудаас гадна ил задгайгаар зүйл бүрийн бараа зарах иргэд олон байна. Хүнсний аюулгүй байдал, бүтээгдэхүүний хадгалах горим стандарт, орчин нөхцөлийн чанар хангаж байгаа гэхэд нэн бэрх. Баяр наадмаас өмнө мэддээллийн сайт бүрээр зөвшөөрөгдсөн цэгээс худалдан борлуулалт хийхийг анхааруулж зөвлөсөн мэдээлэл бишгүй олон удаа гарсан. Юутай наадамчин олон зөвшөөрөгдсөн цэгүүдээр үйлчлүүлэн зөвлөмжийг мөрдөх нь илүүдэхгүй биз ээ.

 

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн