amarsaihan.jpg
2019-07-23 15:43
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр (2019.07.23) боллоо. Хуралдаанд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд сайжруулсан түлшний түгээлт, тээвэрлэлтийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, урамшууллын гэрээ байгуулж ажиллах тухай асуудлыг нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал танилцуулав. Тэрбээр “Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн […]

Untitled-2-1.jpg
2019-07-23 10:58
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын явуулын ажлын байранд Хотын захирагч С.Амарсайхан ажиллаж, өнөөдөр Сүхбаатар, Баянгол дүүргүүдэд очиж, иргэдийн аюулгүй, ая тухтай байдлыг хангах, орчныг тохижуулах талаар нийслэлийн холбогдох агентлаг, дүүргүүдийн удирдлагуудад үүрэг чиглэл өгч ажиллалаа. С.Амарсайхан: Тохижилтын ажлыг яаралтай хэрэгжүүлэх нь зүйтэй Хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр Сүхбаатар дүүргийн 12, 13-р хороо, 32-ын тойрог орчимд ажиллалаа. […]

beijing-ub.jpg
2019-07-23 09:20
Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жил, Улаанбаатар, Бээжин хотууд найрамдалт харилцаа тогтоосны таван жилийн ойн хүрээнд Бээжин хотын Эрчим хүчний хэмнэлт, байгаль орчныг хамгаалах төвийн төлөөлөгчид Улаанбаатар хотод ажиллалаа. Байгалийн нөөцийг хэмнэх дэвшилтэт технологийг нутагшуулах ажил хэргийн уулзалтад БНХАУ-ын Бээжин хотын Эрчим хүчний хэмнэлт, байгаль орчныг хамгаалах төвийн дарга Жин Хунбинь тэргүүтэй […]

niisleliin-oi.jpg
2019-07-22 15:06
Нийслэлийн 380 жилийн ойг зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, 380 жилийн ойг угтсан бүтээлч ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ. Бүтээлч ажлын төлөвлөгөөний хүрээнд хотын хөгжлийн бодлого тодорхойлох, хэрэгжүүлэх чиглэлээр Улаанбаатар хоттой ах дүү болон найрамдалт харилцаатай хотуудтай хамтран “Ulaanbaatar international day 380” арга хэмжээ, нийслэл хот нүүдэллэн суурьшиж байсан газруудад босгосон гэрэлт хөшөөг сэргээн засварлах “Хүрээ […]

zahiramj.jpg
2019-07-22 14:42
Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, гэр хорооллын газрыг дахин хөгжүүлэх төсөл хөтөлбөрийн дагуу орон сууцны хороолол, хотхоны дунд сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөгдөн батлагдсан боловч өнөөг хүртэл баригдаагүй байгаа байршлын газар эзэмших эрхийг нийслэлийн Боловсролын газарт шилжүүлэх захирамжийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан гаргалаа. Захирамжид “Орон сууцны хороолол, хотхоны […]

niisleliin-udirdlaguud.jpg
2019-07-22 13:50
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр (2019.07.22) боллоо. Зөвлөгөөний эхэнд нийслэлийн Цагдаагийн газрын хэв журмын хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Ш.Батболд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулав. Тэрбээр “Сүүлийн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 22 223 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 1199 нэгж буюу […]

tureesiin-oron-suuts.jpg
2019-07-22 11:52
“Нийслэлийн Орон сууцны корпораци” нь нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг 972 айлын орон сууцанд хамруулах бүртгэлийн үйл ажиллагааг 2019 оны долдугаар сарын 22-ны өдрөөс наймдугаар сарын 05-ны өдрийг хүртэл цахим хэлбэрээр явуулахаар болсон. Бүртгэл өнөөдөр 17.00 цагаас эхэлнэ. Цахим бүртгэлийг Энгийн түрээс болон түрээслээд өмчлөх гэсэн 2 хэлбэрээр зорилтот бүлэг буюу Ахмад настан, Төрийн албан хаагч, […]

neg-chig.jpg
2019-07-22 10:24
Замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг бууруулах зорилгоор зарим замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулахыг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Долдугаар сарын 25-ны пүрэв гаргаас эхлэн дараах замуудыг нэг чигийн хөдөлгөөнд оруулах тул жолооч нар энэхүү замын хөдөлгөөний чиглэл, зохион байгуулалтад бэлтгэлтэй байхыг зөвлөж байна.

beijing.jpg
2019-07-22 09:05
Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жил, Улаанбаатар, Бээжин хотууд найрамдалт харилцаа тогтоосны 5 жилийн ой болж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Бээжин хотын Ардын Засгийн газраас хамтран өнөөдөр “Бээжин хотын өдрүүд” арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, нийслэлийн Засаг даргын Тамгын […]

bayanhoshuunii-zam.jpg
2019-07-19 16:58
Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хийгдсэн 0,8 км урт, 1,5м явган хүний замтай, нэг чигийн хөдөлгөөнтэй, байгалийн чулуун хучилттай авто замын ажил дуусчээ. Тус замын барилгын ажлыг “Зам гүүр барилгын нэгдэл” ХХК нь гэрээт хугацаанд бүрэн дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгөх бэлтгэл ажлыг хангаж байгаа юм байна. Тус авто зам ашиглалтад орсноор иргэд ая тухтай амьдрах […]