Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хийгдсэн 0,8 км урт, 1,5м явган хүний замтай, нэг чигийн хөдөлгөөнтэй, байгалийн чулуун хучилттай авто замын ажил дуусчээ. Тус замын барилгын ажлыг “Зам гүүр барилгын нэгдэл” ХХК нь гэрээт хугацаанд бүрэн дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгөх бэлтгэл ажлыг хангаж байгаа юм байна.
Тус авто зам ашиглалтад орсноор иргэд ая тухтай амьдрах нөхцөлөөр хангагдаж, агаар хөрсний бохирдол буурах ач холбогдолтой хэмээн үзэж буй юм.