Амралтын өдрүүдээр ихэнх нутгаар бороо орно гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Урьдчилсан мэдээгээр тухайлбал, долдугаар сарын 20-нд буюу Бямба гарагт баруун аймгийн баруун хэсгээр, төвийн аймгийн зарим газраар, зүүн аймгийн ихэнх нутгаар, 21-нд буюу Ням гарагт баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай бороо орох юм байна. Иймд аян замд гарах, амралт зугаалгаар явах бол үер усны аюулаас сэрэмжтэй байхыг та бүхэнд анхааруулж байна.