gazriin-birj.jpg
2019-07-26 13:45
Газар эзэмших, өмчлөх эрхийн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтыг цахимаар зохион байгуулдаг Газрын биржийн цахим төвийн нээлт Дүнжингарав худалдааны төвд өнөөдөр боллоо. Нээлтэд Барилга, хот байгуулалтын яамны дэд сайд Б.Мөнхбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай болон бусад холбогдох албаны төлөөлөл оролцов. Газрын биржийн цахим төвийг […]

1-33.jpg
2019-07-26 10:05
Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилттэй холбоотойгоор Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, “Монголын Байгаль орчны иргэний зөвлөл” ТББ,Таван толгой түлш ХХК-ийн төлөөлөл, “Зөв мэдээлэл холбоо” ТББ-ын төлөөлөл оролцсон уулзалтыг “Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо”-оос санаачлан зохион байгууллаа. Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо нь агаар, орчны бохирдлыг бууруулах талаарх салбар дундын бодлогын хэрэгжилтийг хангах […]

zam-4.jpg
2019-07-25 18:17
Нийслэлийн Засаг даргын Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Хурал дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр тэргүүтэй холбогдох албаныхан Чингэлтэй дүүргийн нутагт барьж буй авто замын ажлын явцтай танилцлаа. Улаанбаатар хотын төв хэсгийн зам замын ачаалал жилээс жилд нэмэгдэж буй. Тиймээс холбогдох албаныхан хотын зах […]

horoolliin-zam.jpg
2019-07-25 11:40
Замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг бууруулах зорилгоор зарим замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулж байгаа талаар өнөөдөр Тээврийн цагдаагийн албанаас сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ ажил өнөөдрөөс эхэлж байгаа юм. Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн чиглэлийн ахлах зохицуулагч, Цагдаагийн дэд хурандаа Ц.Чинзориг “Энэ зохицуулалтыг хийх болсон нь хичээл сургууль эхлэх үеэр замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилготой. Энэ сарын […]

4-19.jpg
2019-07-25 09:17
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр “Олон улсын худалдаа логистикийн төв” ХК-д холбогдох албаны төлөөллийн хамт ажиллаж, зарим тулгамдсан асуудлуудыг сонсон газар дээр нь шийдвэрлэх чиглэл өгөв. Хотын Захирагчийг нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай болон “Олон улсын худалдаа логистикийн төв” ХК-ийн удирдлагууд хүлээн авч, компанийн үйл ажиллагаагаа танилцуулсан юм. […]

32-1.jpg
2019-07-24 16:23
Улаанбаатар хот нь дэлхийн 40 гаруй хотуудтай Ах, дүүгийн болон найрамдалт харилцаатай хамтран ажиллаж, харилцан туршлага судалж, олон үйл ажиллагааг хамтран зохион байгуулдаг билээ. Үүний нэг нь нийслэлийн Засаг даргын Тамгын газраас сүүлийн 10 гаруй жил ах, дүүгийн харилцаатай байгаа хотуудтай хамтран зохион байгуулж байгаа “Сурагч солилцооны хөтөлбөр” юм. Энэ жилийн ээлжит хөтөлбөр нь долоодугаар […]

Untitled-45-1024x1024.jpg
2019-07-24 16:20
Бүгд найрамдах Турк улсын Истанбул хотын хөрөнгө оруулалтаар буюу “Tика” төслийн буцалтгүй тусламжаар нийслэлд есөн жишиг өрхийн эмнэлэг барих юм. Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа тэргүүтэй Улаанбаатар хот, Истанбул хотын хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй уг төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын ажлын явцтай танилцлаа. Энэ үеэр Нийслэлийн Засаг […]

30-2.jpg
2019-07-24 16:18
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Дэл оюу дөл” ХХК-ийн “Эрхэм чанар” протезийн үйлдвэрт ажиллаж, цаашдаа дэмжин ажиллахаа илэрхийллээ. “Эрхэм чанар” протезийн үйлдвэр нь Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө дэлхийн жишиг, стандартад нийцсэн тоног төхөөрөмжөөр сүүлийн үеийн протез, ортопед, тусгай зориулалтын гутал үйлдвэрлэхийн зэрэгцээ сувиллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2016 онд үйл ажиллагаагаа […]

29-1.jpg
2019-07-24 15:17
Нийслэлийн ИТХ-аас нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид болон нийслэл, есөн дүүргийн төр, захиргааны байгууллагуудын удирдлагуудын дунд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслөөр хэлэлцүүлэг өрнүүллээ. Үндсэн хуулийн дөрвөн бүлэгт өөрчлөлт оруулж байгаагаас тус хэлэлцүүлгээр IV бүлэгт оруулж буй нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох асуудалд илүү анхаарч хэлэлцсэн юм. Хэлэлцүүлгийн эхэнд нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Нутгийн удирдлагын […]

ShUA.jpg
2019-07-23 17:16
Нийслэлийн Инноваци технологийн асуудал хариуцсан төслийн удирдагч М.Халиунбат, нийслэлийн Үйлдвэрлэл инновацийн газрын дарга Б.Бат-Эрдэнэ, нийслэлийн Бодлогын судалгааны тасгийн дарга С.Мягмаржав нар өнөөдөр (2019.07.23) Шинжлэх Ухааны Академийн төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтаар ШУА болон нийслэлийн Засаг даргын Тамгын газар хооронд хамтран ажиллахаар 2018 онд байгуулсан санамж бичгийг үргэлжлүүлэн 2019-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар хэлэлцсэн юм. Нийслэлийн […]