БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321.4 у/м болон Сонсголонгийн 289.4 у/м төмөрбетон гүүрийг шинээр барих” төслийн хүрээнд шинэ гүүрийн хөдөлгөөнийг 2019 оны долдугаар сарын 5-ны өдөр нээж ашиглалтад оруулсан.
Шинэ гүүрийн замын хөдөлгөөнийг наадмын өмнө нээснээр хөдөлгөөний эрчим ихтэй наадмын өдрүүдэд шинэ, хуучин 2 гүүрээр наадамчин олныг зорчуулах нөхцөлийг бүрдүүлсэн юм.
Тэгвэл үргэлжлүүлэн хуучин гүүрийн хөдөлгөөнийг өчигдрөөс (2019.07.16) хааж, засварын ажлыг эхлүүллээ. Засварыг хоёр сарын хугацаанд гүйцэтгэж дуусгахаар төлөвлөөд байна. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Бээжин Юни-Констракшн Групп” ХХК, туслан гүйцэтгэгчээр үндэсний үйлдвэрлэгч “Гангүүр” компаниуд ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР