55b2dbd506ebcedd5316b5546942135e_x3.jpg
2021-03-22 09:36
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр тохиож байгаа Наурызын баярыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлсэнийг бүрэн эхээр нь хүргэж байна. Монгол эх орныхоо үүх түүх, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, ёс заншил, өв уламжлалаа хүндэтгэн дээдэлж ирсэн эрхэм хүндэт казак түмэндээ НАУРЫЗын баярын халуун мэндийг дэвшүүлье. НҮБ-ын ерөнхий ассамблейн […]

161607657_266369111685241_7480022623353588941_n_20210321065424-1024x512.png
2021-03-21 20:17
Мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй зургаан компанийн 24 ажилтан өнөөдөр Нийслэлийн онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу халдварын голомт болон халдвар авсан иргэний зорчсон зургаан байршлын 4030 ам метр талбайд голомтын эцсийн болон маршрутын халдваргүйтгэл хийгээд байна. Мөн шинжилгээний цэгүүд болон хүнсний худалдаа, үйлдвэрлэл, дэлгүүр гэх мэт үйл ажиллагааг нь зөвшөөрсөн аж ахуйн нэгж, байгууллагад мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй […]

162619132_1883197801833687_122347135887400425_n_20210320031723.png
2021-03-20 15:36
Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын орон зайн дүн шинжилгээний бүлгээс гуравдугаар сарын 6-наас хойш батлагдсан халдварын 1289 тохиолдлыг мэдээллийн санд бүртгэж, орон зайн дүн шинжилгээний аргачлалаар халдварын эрсдэлийн тархалт, нягтрал, чиг хандлагыг тооцоолсон байна. Тус бүлгийн “Ковид-19” халдварын тархалтын идэвхжилтийн тооцооллоор доорх хороодын нутаг дэвсгэрт халдварын төв голомт үүсэж, халдвар тархах өндөр эрсдэлтэй байгаа юм. […]

gggggg-1024x683.png
2021-03-20 08:17
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үүрэг, чиглэл өгсний дагуу Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн Баянзүрх дүүргийн VI хороонд ажиллаж, явган хүний зам хааж барьсан хашаа, хайсыг буулгах талаар холбогдох албаныхантай уулзаж, санал солилцлоо. Тухайлбал, дүрэм журам, стандартыг сайжруулах, газрын гэрээнд үүрэг, хариуцлагыг илүү тодорхой болгох, хотын өнгө үзэмжийг сайжруулах, […]

bfd3c6ee6ed11ea065d0ef4f8d25733f.png
2021-03-19 16:43
Хөл хорио тогтоогоод байгаа Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны оршин суугч иргэд өнөөдөр цуглаж, хөл хориог хороогоор нийтээр бус, халдвар гарсан байруудаар тусгаарлах ёстой байсан гэсэн байр сууриа илэрхийллээ. Улмаар тус хороонд ЦЕГ-ын дэд дарга, хурандаа Ж.Амгалан, ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл нарын албаны хүмүүс очиж иргэдтэй уулзлаа. ЦЕГ-ын дэд дарга, хурандаа Ж.Амгалан тус хорооны иргэдийг […]

1576979558_0_177_3072_1905_1920x0_80_0_0_01abb6311e73b1599f765c6b7a52995f-2-1024x576.jpg
2021-03-19 09:41
Нийслэлийн хэмжээнд гуравдугаар сарын 18-ны өдөр дархлаажуулалтын 43 цэгт 106 багийн 743 эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж, 16,063 хүнийг дархлаажуулалтад хамруулсан байна. Ингэснээр нийслэлийн хэмжээнд коронавирусийн эсрэг дархлаажуулалт эхэлснээс хойш 171,535 хүнд вакцин хийлээ. Энэ долоо хоногт 50-64 насны иргэд болон үйл ажиллагаа нь зогсож болохгүй салбарынхныг вакцинжуулж байна. НЗДТГ-ын Хэвлэлийн мэдээлэлтэй харилцах хэлтэс

unnamed-1-11.jpg
2021-03-18 17:50
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд энэ сарын 17-ны өглөөний 06:00 цагаас 21-ний 23:00 цаг хүртэл хатуу хөл хорио тогтоосон билээ. Үүнтэй холбогдуулан тус дүүргийн онцгой комиссоос мэдээлэл хийлээ. БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх: “Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд 2020 оны 12 дугаар сарын 18-нд коронавируст халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар тухайн хороонд нийт 110 […]

1_20210318123255-1024x683.jpg
2021-03-18 14:33
ЗХЖШ-ын даргын тушаалаар орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн албандаа үр бүтээлтэй ажиллаж байгаа алба хаагчдад албан тушаалын зэрэглэлийн цол олголоо. Дэд хурандаа цолоор Багануур дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын Төлөвлөлт, сургалтын офицер, хошууч Оюунмөнхийн Баттулга, сургагч ахлагч цолоор Баянгол дүүргийн ЗДТГ-ын шуурхай байдлын ахлагч, ахлагч Батбаярын Дэмбэрэлбалжинням, Багахангай дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын […]

161514471_188105442836432_8979829744471256589_n_20210318011811-1024x512.jpg
2021-03-18 13:27
Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн захирал Ж.Сандагсүрэн өчигдөр буюу гуравдугаар сарын 17-нд төслийн I үе шат болох Баянхошуу болон Сэлбэ дэд төвд ажиллалаа. Энэ хүрээнд төслийн зохицуулагч Д.Авирмэд болон инженерийн баг Баянхошуу,Сэлбэ дэд төвүүдэд хийж гүйцэтгэсэн бүтээн байгуулалтын ажлууд болон төсөл хэрэгжсэнээр гарч буй үр дүнгүүдийн талаар танилцуулсан юм. Төслийн […]

caf1a3dfb505ffed0d024130f58c5cfa.jpg
2021-03-18 12:35
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүллээ. Монгол Улсын зэвсэгт хүчний эрхэм хүндтэй албан хаагчид, нөхөр дайчид аа Монгол эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөт амьдралын тулах багана, түших өмөг нь болсон эрхэм хүндэт Та бүхэндээ Монгол цэргийн өдөр, орчин цагийн […]