Н.Баярмөнх: PCR шинжилгээний хариу маргааш гарвал БЗД-ийн 26 дугаар хорооны хамгаалалтыг зогсооно

2021-03-18 17:50
unnamed (1)

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд энэ сарын 17-ны өглөөний 06:00 цагаас 21-ний 23:00 цаг хүртэл хатуу хөл хорио тогтоосон билээ. Үүнтэй холбогдуулан тус дүүргийн онцгой комиссоос мэдээлэл хийлээ.

БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх: “Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд 2020 оны 12 дугаар сарын 18-нд коронавируст халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар тухайн хороонд нийт 110 тохиолдол бүртгэгдээд байна.

Харин БЗД-ийн хэмжээнд нийт 1,200 тохиолдол бүртгэгдсэн. Бусад хорооноос гурав дахин илүү тохиолдол БЗД-ийн 26 дугаар хороонд бүртгэгдсэн юм. Тиймээс тус хорооны 3500 хүнийг PCR шинжилгээнд хамрууллаа. Энэ байдлаар шинжилгээг аваад, маргааш хариу нь гарчих юм бол тухайн хорооны хамгаалалтыг зосооно” гэлээ.

Б.Эрдэнэ