Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Ц.Ганзориг: Ирэх дөрөвдүгээр сард 300 мянган тун “Спутник” вакцин оруулж ирнэ – updown.mn

Ц.Ганзориг: Ирэх дөрөвдүгээр сард 300 мянган тун “Спутник” вакцин оруулж ирнэ

Засгийн газраас вакцинжуулалттай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг: “Манай иргэд вакцины нөөц хангалттай байгаа эсэхийг их асууж байна. Энэ нь бол дэлхийн 90 гаруй оронд үүсээд буй бэрхшээл юм.

Манай улсад дөрөвдүгээр сарын эхээр Спутник В вакцины 300,000, Синофармын 900,000, Астра Зенека вакцины 300,000 хүн тун вакцин ирнэ. Мөн Ковакс хөтөлбөрийн хүрээнд Пфрайзерын 25,740, Астра Зенекагийн 97,600 хүн тун вакцин ирэхээр болсон.

Пфрайзер вакцин нь 25,740 буюу бага тун орж ирж байгаа учир эрхтэн шилжүүлсэн болон архаг хууч өвчтэй хүмүүст хийнэ. Нийт нэг сая 600 мянган тун вакцин ирж, 800 орчим мянган хүн вакцинжуулахаар төлөвлөж байна.

Эхний ээлжид Улаанбаатарын иргэдийг гурав, дөрөв, тавдугаар сард вакцинжуулж дуусна. Зайлшгүй шаардлагатай хариу арга хэмжээний багийг вакцинжуулж дууссан. Одоогоор үйл ажиллагаа нь тасралгүй явах шаардлагатай салбарын алба хаагчдыг вакцинжуулаад эхлээд байна. Мөн худалдаа үйлчилгээний болон боловсролын салбарын алба хаагчид, өндөр настнуудыг вакцинжуулах ажил хийгдэж байн” гэв.

Б.Эрдэнэ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн